Minii bodrol

Тэмдэглэлийн талаар:

Bi ooroo bichihdee taaruuhaan, tiim bolohoor end tendehiin yum tsugluulj l tavij baihaas...



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Үндсэн хуулиас ...

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Монголын ард түмэн бид:

-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс,үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,

-хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,

-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ

Нэгдүгээр зүйл

1. Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд...


Бичсэн: 17:58, 2008-11-17
Холбоос

Охин үрээ хайрла

                      

Охин үрээ хайрла

Омогдож загнахдаа ч хайрла

Охин үрээ ахйрла

Ойворгон зэмлэхдээ ч хайрла

 Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ

Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг

Нар шингэж, үдшиин хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг

Насаараа тэр чинь айлын голомт сахиж, морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын хурууг нь чилтэл гэр зуур зарахдаа

Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл

Эцгийн гэрээс гармагц, эрийн гарт нухлагдана

Харийн газар одож, хадмын нүүрийг царайчилна

Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга

Насаа...


Бичсэн: 19:49, 2007-10-18
Холбоос

Танин мэдэхүйн ертөнцөөр аялахуй 1

Толь

Эрт дээр vед хvмvvс толины оронд хvрэл гадаргууг өнгөлж ашигладаг байв, Харин XIII зууны vед Европод шилээр сав суулга vлээж хийдэг болов, ингээд анхны шилэн толь vvсчээ.
Толь vvссэн цагаасаа элдэв домог, мухар сvжиг дагуулж иржээ. Толийг нөгөө ертөнц орох хаалга гэдэг. Талийгаачдын сvнс толиор дамжиж гэртээ ирдэг бөгөөд хvн нас барсны дараа толийг зузаан хар даавуугаар бvтээхгvй бол гэр бүлийнхээ өөр хэн нэгнийг хамт авч оддог хэмээн хуучны хүмүүс ярьдаг.

 Хуучин толь худалдаж авах осолтой байдаг. Толь нь санах ойтой байдаг ба урьдны хэрэглэж байсан эздийнхээ болон таны таагүй дурсамж...


Бичсэн: 19:17, 2007-10-06
Холбоос

Та үүнийг мэдэх үү?

                                             Оршил

 

1957 онд”Сансарын өрсөлдөөн” эхэлж, ЗХУ  Sputnik нэртэй хамгийн анхны хиймэл дагуулаа хөөргөжээ. Тэр үед АНУ, ЗХУ хоёр хүйтэн дайнд оролцож байсан ба жинхэнэ өрсөлдөгч, дайснууд байсан юм.

1961 оны эхээр Зөвлөлтөөс хамгийн анх удаагаа хүн төрөлхтнийг сансарт нисгэжээ. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Кеннэди нэгэн шинэ зорилт тавьсан бөгөөд энэ нь ирээдүйд америк хүнийг сар луу нисгэх гэсэн зорилго байв. Энэ бол маш том боломж байлаа. Улс орнууд улам л хөгжсөөр. Америкийн сансар судлалын хүрээлэнгээс сансрын мөнгөн ус, Gemini, Apollo зэрэг гаригийг ...


Бичсэн: 19:15, 2007-10-06
Холбоос

Нүцгэн биеийг алдаршуулъя

Нүгэл хэмээн маяглаж

Нүдээн таглахгүйгээр

Нүцгэн биеийн гоо сайхныг магтъяа

Шалиг завхай,

Шунаг тачаалыг цааш нь түлхэж

Шалдан биеийн тэнгэрлэг сайхныг алдаршуулъя

Янаг минь чи хувцсаан тайл

Ялгаа байхгүй өмдөөн ч бас тайл

Ядам хуруун дахь бөгжөөн ч бүү үлдээ

Яг л урд минь бүрмөсөн нүцгэл

Альбрэхдо …………. зурсан

Адам Ева хоёр шиг

Ариун хүйсээ

Ягаан навчаар бүү халхал аа

Рафеэлогийн бийрээр амилсан

Амирлангуй мод шиг

Алган дээрээ нар мандуулж, хүүгээн өргө

Үүрийн туяа нэвт

Афродитийн дагина шиг

Үзсэн харсан бүхний нүдийг булаа

Яргуй дэлгэрч,

Ятга уянгалтал инээд алдан

Я...


Бичсэн: 19:06, 2007-10-06
Холбоос

E-mail-ээр илгээсэн ягаахан сарнай

Өвлийн нэг бvvдгэрхэн өдөр. “За байз, эмийн сангаас читамон авчихаад интернет кафед сууя байз. Маргааш философийн семинартай.

Удахгvй реферат шалгуулна. Долоо хоног яасан ч хурдан өнгөрдөг юм бэ? Удахгvй шинэ жил болох нь чөтгөр ав…” хэмээн бодсоор би Сvхбаатарын талбайн арын цэцэрлэг дундуур хурдалж явлаа.

Би бол нэг хувийн дээд сургуулийн англи хэлний орчуулагчийн ангийн оюутан, байдаг л нэг охин. Овоо өндөр нуруутай, царайлаг ч гэхэд хэцvv, бас vзэшгvй муухай ч төрөөгvй хvн. Найзуудтайгаа элдвийг хаман чалчих, FM сонсох дуртай. Ердөө л нэг тийм дундаж хvн дээ. Хаа очиж нийтэч зантайдаа...


Бичсэн: 19:03, 2007-10-06
Холбоос

Р.Гүрбазар Ижий танаа

Ээжээ та хүүдээ гомддоггүй биз дээ

Хүү чинь уул өргөж таныхаа ачийг

Хариулах урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ

 Ээжээ үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж

Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж

Гадаа гэртийн хооронд гарын хариу барьвал болж л байна даа ижий минь

Гэлээ ч ижий минь та гарынхаа дэргэд гар

Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж намайг төрүүлээгүй болохоор

Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор

Урт холын бодол минь тулганы захаас хол байдаг юм шүү ээжээ

Ээжээ та хүүдээ гомдоогүй биз

Хүү чинь уул өргөж таныхаа ачийг

Хариулах урт холын бод...


Бичсэн: 19:00, 2007-10-06
Холбоос

Р.Чойном Жаргал зовлон

Хатмал цөлд явахад хар ус амттай

Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй

Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай

Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай

Ингэхэд ер нь жаргал гэж илэрхийлж юуг хэлдэг юм болоо

Хүндэт тэр жаргал тэгээд хүн бүхэнд адилхан уу

Үгүй ээ

Үүлэнд хэлбэр байхгүй

Үйсэнд ширхэг байхгүй

Үнсэнд тоо байхгүй

Усанд өнгө байхгүй

Утаанд үнэ байдаггүй

Ургамалд дуу байдаггүй

Учир нь гэвэл хэтэрхий баян байгаль

Хэлбэрт захирагдах дургүй гэнэ

Нэнд юу сайхан бэ? гэдгийг

Хэлж тогтоож болдоггүй гэнэ

Амттаны сайхныг идэж, өнгөтний сайхныг өмсөж

Аливаад ду...


Бичсэн: 18:54, 2007-10-06
Холбоос

Coнжвол чиг сонжъё

1. Төрсөн он сар өдрөөр нь та найз нөхөд, ах дvv, амраг садан болон өөрийгөө шинжэнэ vv!
2. Ямар өнгөнд дуртайгаар нь эрчvvдийг шинжье.
3. Эрчvvдийг шинжих нь
4. Бvсгvйчvvдийг шинжих нь
5. Уруулын будгаар нь шинжихvй

Төрсөн он сар өдрөөр нь та найз нөхөд, ах дvv, амраг садан болон өөрийгөө шинжэнэ vv!
Тоогоо яаж олох вэ?
Өөрийнхөө төрсөн он сар өдрийн тоонуудыг хооронд нь нэмнэ. Хэрвээ 2 оронтой тоо гарвал дахиад хооронд нь нэмнэ.
Жишээ нь:
1980 оны 10 сарын 2нд төрсөн хvн байвал 1+9+8+0+1+0+0+2=21 , 2+1=3
Ингээд энэ хүний тоо 3.
1 2 3 4 5 6 7 8 9
1
Нэр алдар, идэвхтэй, шулуун ...


Бичсэн: 18:50, 2007-10-06
Холбоос

Нөхөн vржихvйн багш |Шог өгvvллэг|

Би ч их сонголт муутай бvсгvй юм даа. Анх намайг манай саахалтын «навсаан» Дамба сууя гэж гуйгаад. Тэр намар Дамба айлын алдуул мал хулгайлаад торонд орчихсон.

Би тэгээд хашааны дээгvvр өнгийгөөд «Дамба байна уу, цай, хоол өгөхөөр ирлээ, оруулаач ээ» гээд буутай цэрэгт загнуулаад явж байх уу? Тэрний дараа Тvгж гуайн хvv Цоож давхиж ирээд,.. манай хаяагаар эргэлдээд салахаа болив оо чи минь.

Ёстой сайхан төрөхийн зовлонг ч Анжелоне Жол, Женефир, Лопено бид гурав ч хангалттай амсаж байна аа. Т
vгжийн Цоож нэрэндээ таарсан хартай амьтан чинь намайг насаар минь гэрийн хорионд суулгах байсан би...


Бичсэн: 18:48, 2007-10-06
Холбоос

Avilgalaa gej

Ай-яа-яа. Одоо энэ монголд чинь бүтэх юм гэж байхаа байжээ. Эмнэлэг орсон ч гарийг нь цайлгана, сургуульд нэг хүүхэд оруулахаар болсон ч бас л ногоо үйл лайтай набор, виногоо барисаар л... Ёр нь энэ авилга гээч чинь яасан чиг арилахгүй дамшиг байхаа даа. Дээгүүр доогуургүй л нууцаар нэг өгч, ил нэг бэлэглэж загалмайлсан эцгээ ч бас зарлаад авах шив дээ. Авилгийн сүлжээ гэдэг чинь тив дамнасан эд болон *хөгжиж* өнөөх вэб мэбээс чинь илүүтэй цар хүрээтэй зүйл болоод орхив доо. За тэгээд яаж бас зүв зүгээр байгаад байхав гэсэн шиг Авилгатай тэмцэх газар гэсэн сүржин нэртэй, даржин газар байгуулчи...


Бичсэн: 19:05, 2007-09-13
Холбоос