Minii bodrol

Тэмдэглэлийн талаар:

Bi ooroo bichihdee taaruuhaan, tiim bolohoor end tendehiin yum tsugluulj l tavij baihaas...



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Avilgalaa gej

Ай-яа-яа. Одоо энэ монголд чинь бүтэх юм гэж байхаа байжээ. Эмнэлэг орсон ч гарийг нь цайлгана, сургуульд нэг хүүхэд оруулахаар болсон ч бас л ногоо үйл лайтай набор, виногоо барисаар л... Ёр нь энэ авилга гээч чинь яасан чиг арилахгүй дамшиг байхаа даа. Дээгүүр доогуургүй л нууцаар нэг өгч, ил нэг бэлэглэж загалмайлсан эцгээ ч бас зарлаад авах шив дээ. Авилгийн сүлжээ гэдэг чинь тив дамнасан эд болон *хөгжиж* өнөөх вэб мэбээс чинь илүүтэй цар хүрээтэй зүйл болоод орхив доо. За тэгээд яаж бас зүв зүгээр байгаад байхав гэсэн шиг Авилгатай тэмцэх газар гэсэн сүржин нэртэй, даржин газар байгуулчих шиг болсон. Ийм байгууллагатай боллоо гээд л мөнөөх том залуу маань байхгүй болохгүй нь ойлгомжтой. Бас л хэдэн ажилгүйчүүдийн оромж. За энийг ч яахав энд нь ингээд орхиё.
 Хэн нь ийм яриа гаргаснийг бүү мэд, бас нэг ийм хөөрхөн яриа гарчиж. Юу гэхээр цалин нэмчихлээр л авилга гээч маань түүх болон үлдээд ор мөргүй устах юм гэнээ. Энэн шиг худлаа юм хаа ч байхгүй. Байгаа хэд нь нэмэгдэх тусам өгдөг хэд нь ч бас улам нэмэгддэг бичигдээгүй хуультай. За ингээд бодохоор ер арилахгүй юм шив дээ. Үгүй ээ гэхдээ бас арай ч тэгж туйлширч болохгүй ээ. Аливаа юм үндэснээсээ эхэлж ялзарч, бугларч байдаг бол дээрээсээ эхэлж сэвэрч, эдгэрдэг жамтай. Тиймээс дээдэс доодосгүй л хичээцгээеээ таминээ.

 


Бичсэн: 19:05, 2007-09-13
Сэтгэгдэл бичихt

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->




:-)
 
xaax