Minii bodrol

Тэмдэглэлийн талаар:

Bi ooroo bichihdee taaruuhaan, tiim bolohoor end tendehiin yum tsugluulj l tavij baihaas...



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Та үүнийг мэдэх үү?

                                             Оршил

 

1957 онд”Сансарын өрсөлдөөн” эхэлж, ЗХУ  Sputnik нэртэй хамгийн анхны хиймэл дагуулаа хөөргөжээ. Тэр үед АНУ, ЗХУ хоёр хүйтэн дайнд оролцож байсан ба жинхэнэ өрсөлдөгч, дайснууд байсан юм.

1961 оны эхээр Зөвлөлтөөс хамгийн анх удаагаа хүн төрөлхтнийг сансарт нисгэжээ. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Кеннэди нэгэн шинэ зорилт тавьсан бөгөөд энэ нь ирээдүйд америк хүнийг сар луу нисгэх гэсэн зорилго байв. Энэ бол маш том боломж байлаа. Улс орнууд улам л хөгжсөөр. Америкийн сансар судлалын хүрээлэнгээс сансрын мөнгөн ус, Gemini, Apollo зэрэг гаригийг судлах үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг зохион байгуулж ажиллах болов. Засгийн газар, их сургуулиуд, хөнгөн үйлдвэрүүдийн мянга мянган хүмүүс сансар судлалыг дэмжиж, хөгжихөд нь тус дэм болжээ.

 

1957

ЗХУ дэлхийд анхны хиймэл дагуул болох Спутникийг хөөргөсөн. Нэг сарын дараа Спутник 2-ийг хөөргөсөн.

9-н сард АНУ анхны хиймэл дагуулыг хөөргөх оролдлого хийсэн боловч солирт оногдон дэлбэрч сүйрэл болсон байна. Азаар ямар нэгэн юм гэмтэж бэртээгүй ажээ.

1958

АНУ-аас анхны судлаач, шинжээч нар амжилттайгаар хөөрсөн. Их хурлаас Улсын одон орон, сансар судлалын төв /НАСА/ –ийг удирдан явуулах шинжилгээний группыг томилсон.

1959

НАСА-д анхны шилэгдмэл одон орончид байсан юм. 500 гаруй цэргийн хүмүүсийг хөлгийн жолоодогчын шалгалтанд оруулж, үүнээсээ зөвхөн долоог нь сонгосон юм.

 

 

 

 

1961

Зөвлөлтийн сансрын нисгэгч Юрий Гагарин анхны сансарт очсон хүн болсон. Тэрээр дэлхийг тойрог хэлбэрээр 108 минутанд туулсан байна. Сараас арай бага хугацааны дараа Алан Шепард Америкийн анхны сансарт очсон хүн болсон юм. Тэр үед Ерөнхийлөгч Кеннэди америкчууд саран дээр хамгийн түрүүнд очих зорилт тавьсан юм.  

1962

Одон оронч Жон Глэн хүүхдүүдийнхээ зөвлөгөөгөөр сансраас буугч хөлгөө Найрамдлын 7 гэж нэрлэсэн бөгөөд дэлхийг орбит замаар туулсан анхны америк хүн болсон юм. Тэрээр усан дээр амжилттай бууснаар баатрын хүндэтгэлийг хүртсэн юм.

1963

Зөвлөлтийн сансрын нисгэгч Валентина Терэшкова анхны сансарт очсон эмэгтэй болсон юм.

1967

Эмгэнэлтэй явдал болж, Аполо 1 хөлгийг хөөргөх туршилтын нислэгийг үйлдэж байх үеэр хөлөгт гал гарч багийн бүрэлдэхүүнд байсан Эдвард Вайт, Рожер Чафе, Грисом нар амиа алдсан.

Гурван сарын дараа Зөвлөлтийн сансрын нисгэгч Владимир Комаров шүхрээ дэлгэж чадалгүй осолдсон байна.

1968

АНУ-ын хөөргөсөн Аполо 8 бол хүн төрөлхтний түүхэнд анх удаа сарыг тойрсон юм.

1969

7 сарын 16ны 9 цаг 32 минутад одон оронч Нейл Армстронг, Баз Алдрин, Майкл Коллинс нарын суусан Аполо 11 газраас хөөрсөн. 36 цагийн дараа Армстронг саран дээр хөл тавьсан анхны хүн болсон. Энэ үед Хөүстэн дэх Хяналтын төвөөс бид ЗОРИЛГОДОО ХҮРЛЭЭ  гэж байсан юм. Энэ бол 1969 оны 7 сар байлаа.

 


Бичсэн: 19:15, 2007-10-06
Сэтгэгдэл бичихt

цаг хугацаатай зэрэгцэж хөгжиж байна даа технологи, нийгмийн хөгжил....нано технолог ч гэх шиг..
гэтэл хөгжил яаж явдаг байлаа..

Бичсэн: g84 20:22, 2008-10-19

Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->




:-)
 
xaax