Толь
Эрт дээр vед хvмvvс толины оронд хvрэл гадаргууг өнгөлж ашигладаг байв, Харин XIII зууны vед Европод шилээр сав суулга vлээж хийдэг болов, ингээд анхны шилэн толь vvсчээ.
Толь vvссэн цагаасаа элдэв домог, мухар сvжиг дагуулж иржээ. Толийг нөгөө ертөнц орох хаалга гэдэг. Талийгаачдын сvнс толиор дамжиж гэртээ ирдэг бөгөөд хvн нас барсны дараа толийг зузаан хар даавуугаар бvтээхгvй бол гэр бүлийнхээ өөр хэн нэгнийг хамт авч оддог хэмээн хуучны хүмүүс ярьдаг.
Хуучин толь худалдаж авах осолтой байдаг. Толь нь санах ойтой байдаг ба урьдны хэрэглэж байсан эздийнхээ болон таны таагүй дурсамжуудыг зүүдээр дамжуулан сэдрээж, заримдаа бvр золгvй явдлыг даллан дууддаг гэлцдэг. Тиймээс толинд та зовж, шаналсан уйлж унжсан байдлаар харах юм бол эргээд энэ нь танд сөрөг нөлөөтэй юмаа.
1997 онд Францын сонин хэвлэлд хачин зарлал хэвлэгдэх болжээ, "Луи Арно 1743 он" гэж бичсэн хvрээ бvхий хуучин толь бvv худалдаж ав. Энэ толь 38 хvний амийг авч одсон гэж эртний эдлэлийн наймаачид мэдэгджээ. Дараахан нь уг толь агуулахаас алга болсон гэнэ. Мухар сvсэг гэж шоолж инээж болох ч яагаад ч юм, хуучин диван эсвэл өлгvvр зэргийн тухай аймаар тvvх хэн ч ярьдаггvйг санаарай. Толь хагарвал гэрийн хэн нэг нь нас бардаг тухай яриаг бvгд мэддэг.
Дэлхийн хамгийн vнэтэй толь Луврт бий.
Тvvнийг XVI зууны сvvлээр венецын мастерууд хийж францын хатан хаан Мария Медичид бэлэглэжээ. Тvvнийг агат, онинке, маргад vнэт чулуугаар чимэглэж, хvрээнд нь эрдэнийн чулуу шигтгэжээ. 1500 онд толь Рафаэлийн зургаас 2 дахин их vнэтэй байв. XV зуунд Венецийн ойролцоо Мурано Арал дээр толь хийдэг байсан бөгөөд нууцыг маш чанд хадгалж монополь эрхээ алдахаас эмээж байв. Европын хаад өөрийн гэсэн тольтой болохыг мөрөөдөж улсынхаа сангаас асар их мөнгийг зарлагадаж байсны дотор Мария Медичи 119 толь захиалан, алдарт толин өрөөгөө хийлгэжээ.
Францын Наран хаан Людовик XIV Версальд 73 м урт, 306 толь бvхий толин галерейтай болов. Тольтой болохын тулд нэг графын ноёнтон де Фиеск эдлэн газраа зарж байсан бол Герцогийн хатагтай де Люд мөнгөн мебелиэ хайлуулж, олсон мөнгөөрөө толь авч байв.
Зохиолчид толины тухай олон зохиол бичжээ, "Алиса гайхамшгийн оронд", Ганс Андерсаны "Цасан хатан" зэрэг зохиолд толийг шидэт ертөнц гэж vзvvлжээ. Хэдий тийм ч орчин vед толийг ашиглан, олон зvйл бvтээж байна. Шvдний, эмэгтэйчvvдийн, чих хамар хоолойн, мэс заслын эмч нар тольгvйгээр ажлаа бvтээж чадахгvй шvv дээ.
|