Minii bodrol

Тэмдэглэлийн талаар:

Bi ooroo bichihdee taaruuhaan, tiim bolohoor end tendehiin yum tsugluulj l tavij baihaas...



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Нүцгэн биеийг алдаршуулъя

Нүгэл хэмээн маяглаж

Нүдээн таглахгүйгээр

Нүцгэн биеийн гоо сайхныг магтъяа

Шалиг завхай,

Шунаг тачаалыг цааш нь түлхэж

Шалдан биеийн тэнгэрлэг сайхныг алдаршуулъя

Янаг минь чи хувцсаан тайл

Ялгаа байхгүй өмдөөн ч бас тайл

Ядам хуруун дахь бөгжөөн ч бүү үлдээ

Яг л урд минь бүрмөсөн нүцгэл

Альбрэхдо …………. зурсан

Адам Ева хоёр шиг

Ариун хүйсээ

Ягаан навчаар бүү халхал аа

Рафеэлогийн бийрээр амилсан

Амирлангуй мод шиг

Алган дээрээ нар мандуулж, хүүгээн өргө

Үүрийн туяа нэвт

Афродитийн дагина шиг

Үзсэн харсан бүхний нүдийг булаа

Яргуй дэлгэрч,

Ятга уянгалтал инээд алдан

Янаг минь чи, хувцсаа бушуухан тайл

Ялдамхан хорвоотой анх ингэж л мэндэлсээн гээд

Яг л өмнө минь бүрмөсөн нүцгэл

Газрын холоос цанган анган тэмүүлсээр

Ган халуун уруулаа нүүрэнд наан мансуурдаг

Гар хүрэхээр хиртчихмээр тунгалагхан, ариухан

Ган шиг цагаан цээжийг чинь би бахдъя

Залуу насны чадал ……… оргил шиг

Замбативийн тахил болгон шүтмээр

Гангар шаазан ижилдүүлэн хөмөрсөн юм шиг

Ганган товчлуурт мээмийг чинь би бахдъя

Ай, бүх л зуунаар шагшин дуулах найрагчдын

Бүжин хархан нүднээс албаар би доошилж

Бүлээн халуун амьд эсээр цангаа тайлах

Бүсгүй хүний нүцгэн биеийг алдаршуулъя

Тамсаг дээд нейлон, копрон, лапсоныг

Таар шуудай эсгийнээс би илүүтгэхгүй

Нүдэнд минь тээр болсон хувцас хунарыг зайлуул

Нүцгэн биеийг онцгойлон би алдаршуулъя

 

 

Нөмөрсөн хувцас нүгэл далдална

Нүд эрээн тэрэнд бүү хууртан итгэ

Нүдний өмнө бүхнээ дэлгэн туяарах

Нүцгэн бие нүглээ нуудаггүй юм

Нүцгэн биенээс нүцгэн бие тасарна

Нүгэлтэй юм энүүнд чинь хаана байнаа

Гүйлсний өнгөт сайхан биеийг чинь л

Гүйцэд харахын хүслэн надад байнаа

Усны цээлэнд жараахай булхах шиг

Уяхнаар туялзах бэлхүүсийг чинь би бахдъя

Жавартай шөнө зүрх халууцтал энхрийлж

Жавхаалаг биеийн эсийг хүртэн хайрлах

Хуурын хялгас шиг уян зөөлөн

Хун цагаан хуруугий чинь би магтъя

Сар хиртэх шиг сүүдэрт нь туяарах

Сайхан цагаан хацрыг чинь би магтъя

Уруул хацраас чинь улам доошилж

Уудам хорвоотой учран золгохноо

Уйлан хайлан тэмүүлэн гарсан

Хамгийн анхны хаалгыг алдаршуулъя

Хүн бүхэн энэ л хаалгаар дуу алдан цуварч

Хүж дэлхийтэй анх удаагаан мэндэлдэг

Эр болгон энэ л хаалгаар дуу алдуулан зүтгэж

Эм хүнийг анх хорвоогийн яруу сайханд хүргэдэг

Хүн бүхний мах цусанд шингэсэн

Хүндтэй ариун энэ хаалгыг алдаршуулъя

Эрт эдүгээ хэдийд ч гэсэн ер нь

Эр хүн эр хүнээсээ төрсөнгүй

Эгэлгүй энэ бүсгүй хүнээс л төрснийг

Эрхгүй мөнхөд хичээнгүйлэн хүндэтгэж

Эр хүний итгэл хайраар ижилдэн дассан

Эмэгтэй хүний онгон цогцсыг алдаршуулъя

Энэ орчлонд өөрсдөөн нүцгэн ирснээн санаж

Энгүй сайхан нүцгэн биеийг алдаршуулъя

Юм бүхнээс онцгойлон хайрлан шүтэх

Ертөнцийн эх болсон эмэгтэй хүнийг алдаршуулъя

Нөмөр газар булаалдсан зуны гоо цэцэг шиг

Нүгэлгүй ариухан нүцгэн биеийг үүрд алдаршуулъя

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Бичсэн: 19:06, 2007-10-06
Сэтгэгдэл бичихt

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->




:-)
 
xaax