Minii bodrol

Тэмдэглэлийн талаар:

Bi ooroo bichihdee taaruuhaan, tiim bolohoor end tendehiin yum tsugluulj l tavij baihaas...



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Р.Гүрбазар Ижий танаа

Ээжээ та хүүдээ гомддоггүй биз дээ

Хүү чинь уул өргөж таныхаа ачийг

Хариулах урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ

 Ээжээ үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж

Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж

Гадаа гэртийн хооронд гарын хариу барьвал болж л байна даа ижий минь

Гэлээ ч ижий минь та гарынхаа дэргэд гар

Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж намайг төрүүлээгүй болохоор

Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор

Урт холын бодол минь тулганы захаас хол байдаг юм шүү ээжээ

Ээжээ та хүүдээ гомдоогүй биз

Хүү чинь уул өргөж таныхаа ачийг

Хариулах урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү

Нэг л өдөр зай чинь ханхайж

Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж бодож чаддаггүйдээн

Үрийнхээ нүдэнд хөтөлж үлгэсэн мээмэнд ширгэсэн гэж бодож чаддаггүйдээн

Буянтай таныхаа ачыг би буцах гийчний билгийн хариу шиг яарагүйдээн алдаж мэдэх юмаа

Гэлээ ч миний намхан ижий та хүүдээ битгий гомдоорой

Хүү чинь уул өргөж таныхаа ачийг

Хариулах урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү

Ээжээ та хүүдээ гомдоогүй биз дээ

Хайртай ээж таныгаа би мөнхийн мөнхөд хайрлана

Будан суухаас нь өмнө тэнгэрээн аргадъя

Буурал нөмрөхөөс нь өмнө ижийгээн хайрлаяа

Өрцөөн тэнцүүлж өндийн хөлд орохын цагт

Мөөмөнд нь байсан сүү сэтгэлд нь шингэдэг ижий минь

Мөрөөн цувуулж тамгалан хүн болохын цагт

Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд гэрэлтдэг ижий минь

Би боддог юм

Зүүн уулын солонго баруунаа татсан ч яахав

Зүүдлээд сэрэхэд ижий минь дэргэд минь л байвал жаргалтай гэж

Би хүсдэг юм

Өдөр өдрийн аашинд нь уйлж дуулах минь ч яахав

Өмөлзсөн хушуугаа би ижийдээ үнсүүлж л байвал жаргалтай гэж

Би мөрөөддөг юм

Дутуутай хатуутай хорвоод нь бүтэн жаргаагүй ч яахав дээ

Дууны мөнхийн эхлэл шиг миний ижий

Дэргэд минь л байвал жаргалтай гэж би залбирдаг юмаа

Үүдэн гурван сараас нь нэг нь дутсан ч яахав дээ

Үлгэрийн төгсгөл шиг миний ижий үрдээн харагдаж байвал жаргалтай гэж

Би ижийнхээ тухай дуулж ижийнхээ тухай шүлгэлж

Тэнгэр мэт бурхан мэт ижий тандаа дуун өргөлөө өргөж байна

Ижий минь ээ

 


Бичсэн: 19:00, 2007-10-06
Сэтгэгдэл бичихt

Хэлэх үг алга ах гоё шүлэг би бүр бичлээ

Бичсэн: Зочин 19:31, 2021-12-09

Холбоос

uneheer goy shuleg shuu

Бичсэн: Зочин 23:37, 2018-02-21

Холбоос

үнэхээр гоё шүлэг байна...эрэгтэй хүн бүхэн ингэж боддог байгаасай... Би ээждээ хайртай... хайртай

Бичсэн: Зочин 11:46, 2011-04-25

Холбоос

rolling on the floor raised eyebrow angry kiss big hug laughing kiss smug smug kiss

Бичсэн: Зочин 15:53, 2009-03-16

Холбоос

goy shuleg..

Бичсэн: donika 16:48, 2009-01-30

Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->




:-)
 
xaax