Minii bodrol

Тэмдэглэлийн талаар:

Bi ooroo bichihdee taaruuhaan, tiim bolohoor end tendehiin yum tsugluulj l tavij baihaas...



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Coнжвол чиг сонжъё

1. Төрсөн он сар өдрөөр нь та найз нөхөд, ах дvv, амраг садан болон өөрийгөө шинжэнэ vv!
2. Ямар өнгөнд дуртайгаар нь эрчvvдийг шинжье.
3. Эрчvvдийг шинжих нь
4. Бvсгvйчvvдийг шинжих нь
5. Уруулын будгаар нь шинжихvй

Төрсөн он сар өдрөөр нь та найз нөхөд, ах дvv, амраг садан болон өөрийгөө шинжэнэ vv!
Тоогоо яаж олох вэ?
Өөрийнхөө төрсөн он сар өдрийн тоонуудыг хооронд нь нэмнэ. Хэрвээ 2 оронтой тоо гарвал дахиад хооронд нь нэмнэ.
Жишээ нь:
1980 оны 10 сарын 2нд төрсөн хvн байвал 1+9+8+0+1+0+0+2=21 , 2+1=3
Ингээд энэ хүний тоо 3.
1 2 3 4 5 6 7 8 9
1
Нэр алдар, идэвхтэй, шулуун шударга, хvчирхэгийн бэлэгдэл. Өөрийн хvслээ боломжтойгоо дvйцvvлж сонгосон замаараа замнах хэрэгтэй. Бусдад уруу татагдахгүйг байнга хичээж, амиа бодох, ашиг хонжоо хардаг зангаа бодон бодон зас! Өөрийнхөө санаснаар зvтгэх нь зөв боловч хvнтэй маргалдахаас байнга зайлсхий.

2
Энэ тоонд харъяалагддаг хvмvvс сэтгэл санааны хатуужилтай, соёлч боловсон, өршөөнгvй сэтгэлтэй. Дотоод сэтгэлдээ байнга зөрчилдөж байдаг. Эд нар гэрэл сvvдэр, халуун хvйтэн, баян хоосон, амьдрал vхлийн заагт оршин амьдарч байдаг. Энэ хvмvvс нь амьдралд байнга зохицох шаардлагатай байдаг.

3
Авъяаслаг, хурц ухаантай, мэдрэмж сайтай хvмvvс. Гэвч ганцаараа бол хэзээ ч авъяасаа нээж чадахгvй. Эдгээр хvмvvс ганцхан өнөөдрөөр амьдарч зугаалж, хөгжилдөн, наргих дуртай. Сонирхолтой хөгжилтэй хvмvvсээр хvрээлvvлсэн байдаг. Өөрийн хvч чадалд эргэлзэлгvй шийдмэг болж чадвал амжилтанд хvрнэ. Хөнгөн амьдралд джрлавал их том бололцоогоо алдана шvv!

4
Тогтвортой ажилсаг, хашир болгоомжтой, эрсдэлтэй ажлаас зайлсхийдэг хvмvvс байдаг. Өөрийн vзэл бодол төлөвлөгөөтэй, аливаад чадвьарлаг авъяастай, тэднийг хуурч мэхэлж чадахгvй. Харин тэд өөрөө өөрийгөө хуурахаас байнга болгоомжилж байх хэрэгтэй болдог. Хэрвээ даруухан байгаад байвал 4-ийн тооны эдгээр хvмvvсийн хувьд ядуурал, ялгадлын билэгдэл болох талтай. Өөрөө өөрийгөө хөгжvvлж мэргэжлийн ур чадвараа байнга дээшлvvл.

5
Та хурдан шаламгай, эрсдэлтэй vйл явдал, ажилд дуртай хvн юм. Их сайн хvн гэж тооцогддог. Зугаалга, тойрон аялалд дуртай. Хаа ч явсан гэртээ байгаа юм шиг тухлаг тайван чөлөөтэй байж чаддаг. Гадаад хэл сурах өндөр чадвартай, vйлдлийг нь урьдчилан тооцох аргагvй хувирамтгай, ухаалаг авхаалжтай. Амьдралын баяр хөөрөөр бялхаж байдаг. Ирээдvйд тэмvvлсэн өөдрөг сэтгэлтэй.

6
Vнэнч шударга, илэн далангvй, найдвартай, итгэл хvлээх чадвартай, дэвшилтэт шинэлэг vзэл бодолтой. Эргэн тойрныхоо хvмvvсийнхээ итгэл найдварыг бvрэн хvлээсэн. Хvмvvсийн амар амгалан, эвлэрэл, энх мэндийг авчирдаг. Өөдрөг vзэл, амьдралын баяр баясгалан, гэрэл гэгээг цацруулж явдаг. Хvрсэн амжилтандаа сэтгэл хангалуун байдаг ч ихийг бvтээх бололцоотой.

7
Энэ тоо нууцлаг байдал, аугаа их мэдлэгийн бэлэгдэл. Энэ хvмvvс эсрэг тэсрэг зан чанартай, идэвх зvтгэлтэй, шинжээч ухаантай, хурц баялаг уран зөгнөлт сэтгэхvйтэй. Энэ тоо нь хөгжмийн зохиолч, яруу найрагч, гvн ухаантан, гэртээ ганцаараа сууж бvтээл туурвих дуртай хvмvvсийн тоо. Онгод орсон vедээ ганцаараа байвал их бvтээмжтэй ажиллах боломжтой. Төрсөн он сар өдөрт нь 3 ба тvvнээс дээш 7 ороод нийлбэр нь 7 бол нэр алдар нь дэлхийд тvгнэ.

8
Энэ тоо нь ажил хэрэгч, амьдралын бvхий л салбарт чадварлаг байж чадах бололцоотой хvмvvсийн тоо. Эдгээр хvмvvс өөрийн төлөвлөснөө амжилттай хэрэгжvvлдэг. Энд тэдний сэтгэлийн хат, эршvvд зан нь тод илэрнэ. Өөрийгөө хайрлахгvй хөдөлмөрлөж зvтгэдэг. Замд тулгарсан бэрхшээл нь саад болохгvй харин ч улам их ажиллах эрч хvч нэмэгддэг. Тэд харин хэрцгий байж чаддаг. Найз нөхдөө сонгохдоо нийгэмд эзлэж буй байр суурийг нь хардаг.

9
Өндөр боловсрол эзэмших чадвартай, соёлч боловсон, сэтгэлийн тэнхээтэй, уран бvтээл хийх эрмэлзэлтэй. Энэ тоо нь анхдагч шинийг сэдэгч, зохион бvтээгч, хөдөлмөрчдийн тоо. Эдгээр хvмvvсд шийдвэрлэгдэхгvй асуудал болгон өөрийхөө чадварыг мэдэх боломж олгодог. Эдний хувь заяа нь өөрийн хvсэл мөрөөдөл, авъяас чадварыг хэрхэн бvрэн дvvрэн нээснээс хамаарна.

Ямар өнгөнд дуртайгаар нь эрчvvдийг шинжье.
Улаан өнгөнд дуртай бол маш сонин хvн байдаг. Ийм хvн зан харьцаа сайтай, заримдаа хэтэрхий задгай хамаагvй байдаг. Магадгvй ийм эр хамгийн сайн тvшигтэй хань, эсвэл шал дэмий ч хvн байж болно. Яагаад гэвэл аливаа юманд голч байж чаддаггvй. Тэд заримдаа авгайдаа хэтэрхий нялуун хандаж, заримдаа айхтар хэрvvл хийдэг. Тэрчлэн олны газар явах дуртай. Энэ vед эхнэр нь заавал хамт яваарай. Хvн болгонтой халуун дотно харьцаатай байдаг тул тvvнийг дангаар нь эмэгтэй хvнтэй орхиж болохгvй. Бас ийм эр цөс ихтэй.

Хvрэн өнгөнд дуртай эрчvvл бол маш сайн нөхөр болно. Заримдаа эхнэрийнхээ санаа сэтгэлийг зовоох талтай. Гэхдээ санаа сайхантай, найдаж болох хvн гэдэгт итгэж яваарай. Тэрбээр дасгал сургууль хийх, дэг журам сахихыг маш чухалчилдаг. Мөнгөнд туйлын хайхрамжгvй. Гэр бvлийнхээ эдийн засагт садаа учруулах боловч эхнэр хvvхдээ тэгтлээ зовоодоггvй.

Нил ягаан өнгөнд дуртай харчуул тун онгироо, сагсуу бие томтой, гал дөлтэй, сул талаа нууж чаддаг, сэрэл мэдрэмж сайтай, гэхдээ тэр нь тийм амар илэрдэггvй. Ийм хvний эхнэр болсон хvн тvvнийг маш нарийн ажиглаж юу бодож байгааг нь ойлгож сурах хэрэгтэй. Тэд уцаарлаад байдаггvй, зовлон тохиолдвол дvнсийж, удаан хугацаанд сэтгэлээ онгойлгож чаддаггvй. Эхнэртээ хичнээн хайртай ч гэсэн тvvнийгээ ил гаргадаггvй маш vнэнч нөхөр байдаг. Тэднийг ойлгоход хэцvv. Тэд хайраа бусдын эрчvvлд тийм амар өгдөггvй.

Улбар шар өнгөнд дуртай эр хvн сэтгэл нь өөдрөг, зусарч, хvмvvстэй амархан танилцаж найзалдаг. Шинэхэн танилцсан vедээ жигтэйхэн дотно байснаа удалгvй бас өөр нэгэнтэй сvйд майд болдог. Ийм хvний эхнэр энэ занг нь дарж байх л хэрэгтэй дээ.

Ногоон өнгөнд дуртай эр номхон дөлгөөн, амгалан тайван, ёс журамтай, хvнд санаа тавьдаг, бусдыг ойлгодог, өрөвч, хvлээцтэй, хар хоргvй, эдийн шуналгvй байдаг. Иймээс тэдэнд хатуу сэтгэлтэй эхнэр тохирохгvй.

Шар өнгөнд дуртай эрчvvд эмэгтэйчvvдийн хvндэтгэл хvлээдэг. Гэвч тэдний сэтгэлийг мэдэхэд их хэцvv, холын бодолтой бvх юм арван хуруу тэгш байхыг шаарддаг. Ганцаараа байх дуртай. Эхнэр сонгохдоо тааруу. Хурц асуудлыг судалж чаддаг. Ийм эртэй ханилсан эмэгтэй ямагт уйтгартай, ганцаардмал байх болно.

Хар өнгөнд дуртай харчуул их шударга, хувиа хичээдэггvй, vнэн цагаанаар хөдөлмөрлөдөг, хамт олондоо сайхан сэтгэгдэл төрvvлж, ямар ч хvнтэй хамтарч ажиллаж чаддаг. Гэхдээ дээд албан тушаалд дэвшихэд хялбаргvй. Яагаад гэвэл тэмцэх чадвар дутдаг. Тэдний амьдрал харьцангуй тэгш, бусадтай ярьж хөөрөлдөх, зав чөлөө гармагц найз нөхөдтэйгөө ихэнх цагаа өнгөрөөх дуртай. Ийм эрчvvдийн эхнэр нь цагаан цайлган, илэн далангvй эмэгтэй байвал жинхэнэ сайхан гэр бvл болно.

Эрчvvдийг шинжих нь
- Хэрвээ хориос дээш настай эрэгтэй дээшээ харж унтаж заншсан бол тэр хvн хэзээ ч баян нөлөөтэй болж чадахгvй.
- Тvрvvлгээ харж унтдаг хvн яваандаа архинд орох, ховдог болох тачаангуйн өвчин тусах хандлагатай гэнэ. Ийм эртэй суусан бvсгvй зөрчил дvvрэн, хатуу ширvvн амьдралыг амсах бөгөөд эцсийн бvлэгт хоосон тэвштэй vлдэж тун магадгvй юм.
- Хажуугаараа харж, хөлөө жийж унтдаг эрчvvд шуналтай, хартай, ёсорхуун шинж.
- Хажуулдсан хэрнээ хөлөө атирч унтдаг эрчvvд өөрийн гэсэн зорилготой, амжилтанд хvрч нэрд гардаг ажээ.
- Хэрэв эр хvн өвдгөө эрvvндээ тулгах шахуу эвхэрч унтдаг бол өвөрмөц, чадамгай, уужим сэтгэлтэйн шинж. Эмэгтэйчvvд ийм хvнтэй аз жаргалтай байх болно. Гэхдээ ийм эрчvvд олон хvvхдэд дуртай.

Бvсгvйчvvдийг шинжих нь
- Хэрвээ бvсгvй хvн өөрийн зvvдийг бусдад ярих дуртай бол ухаан муутай, хөнгөн хйисвэрийн шинж. Тvvнээс их хайр хvлээсний хэрэггvй.
- Гэрийн тэжээвэр амьтаддаа их хайртай бvсгvй хvн оройтож нөхөрт гарах буюу эсвэл огт гарахгvй.
- Бvсгvй хvн урт гэзэгтэй бол ирээдvйд сайн эхнэр болно. Тvvнтэй эн зэрэгцэх нь vгvй.
- Ер нь бvсгvй хvн хэдийчинээ богинохон засуулна, өөрийнхөө тухайд төдийчинээ их бодолтой байдаг. Өөрөөр хэлбэл биеэ тоосон байдаг.
- Хэрэв анхны болзоонд ирсэн бvсгvй чинь кофе уухыг хvсвэл тэр шөнөдөө таных болох магадлалтай гэнэ. Гэхдээ сэтгэл зvрхээ танд тушаана гэсэн vг огт биш.
- Хэрэв сок уухыг хvсэж байвал тvvнд таны эргvvлэх нь их таалагдаж байгаа хэрэг. Ийм бvсгvй секс гэж юу болохыг муу мэддэг учраас энэ асуудал хоёрдугаарт тавигдах болно.
- Рашаан ус уухыг хvсвэл таныг хvнийх нь хувьд хайрлахад бэлэн гэсэн vг. Харин сексийг тvр хойшлуулсан нь дээр. Энэ нь тvvний хувьд хэтэрхий эмзэг, хөнгөн хуудамгай шийдэж болохгvй асуудал юм.

Эмэгтэй хvний ааш занг уруулаа яаж, ямар хэлбэрээр будсанаар нь тодорхойлж болно.
- Таны найз бvсгvйн уруулын будгийн vзvvр нь мохоогvй байвал төлөв даруу, ажил хэрэгч, жижиг сажиг зvйлд эргэлдэггvй, юу хэрэгтэйгээ сайн мэддэг эмэгтэй юм.
- Өөрийнхөө төлөө тэмцэж чаддаг, ажилсаг, цэвэрч нямбай эмэгтэйн уруулын будгийнх нь vзvvр мохсон байдаг. Харамсалтай нь ийм эмэгтэй хошин шог яриа ойлгохдоо тааруу.
- Тогтворгvй зантай, өөртөө итгэлгvй, санал бодлоо бусадтай хуваалцдаггvй эмэгтэйн уруулын будаг нь vзvvр ч vгvй, хэлбэр галбиргvй байдаг.
- Их зантай, бусдын санаа бодлыг vл ойшоодог эмэгтэйн уруулын будаг нь хурц vзvvрлэсэн харандааны vзvvр шиг л байдаг.
- Өөдрөг vзэлтэй, байнга баяр баясгалантай, шулуун шударга зантай эмэгтэйн уруулын будаг бага зэрэг мохсон байдаг. Гэвч ийм эмэгтэйн гэрийн ажилд тааруу.
- Овсгоотой боловч, тэр бvрий тооцоотой байж чаддаггvй эмэгтэйн уруулын будаг нь vзvvргvй, харин ташуу хэлбэртэй байдаг. Ийм эмэгтэй их зөгнөлч бөгөөд дотны найзуудаа уучилж чаддагаас гадна эрчvvдээр өөрийгөө хvрээлvvлэх дуртай.
- Харин уруулын будаг нь шовх хэлбэртэй байвал, та өөрийгөө азтайд тооцож болно. Ийм эмэгтэй төлөв даруу, сайхан ааш зантай, амьдрал нь баяр баясгалангаар дvvрэн. Хэрэв найз бvсгvй тань уруулаа огт буддаггvй бол та гутрах хэрэггvй. Эмэгтэй хvний дотоод сэтгэл хэзээ ч тайлагдашгvй нууцлаг оньс юм шvv дээ.

 


Бичсэн: 18:50, 2007-10-06
Сэтгэгдэл бичихt

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->




:-)
 
xaax