Minii bodrol

Тэмдэглэлийн талаар:

Bi ooroo bichihdee taaruuhaan, tiim bolohoor end tendehiin yum tsugluulj l tavij baihaas...



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Улцгар бүлцэн Халзан гурав байжээ*

Улцгар бүлцэн Халзан /Мулзан/ гурав  бие биенээсээ хэн нь Цараа-ЛАГ гэдгийгээ хэлэлцжээ....

тэдний хэрэг бидэнд юуны хамаа байхав дэээ.

үлгэр сонсох дуртай хүүхдүүд минь....

үнэн гэвэл энэ л байна.

 

энэ үлгэрийг

халзан орж ирээд уншсан аа,: ёоох айлаа ш дээ гэж гэнэ.

улцан: гайхлаа шдээ, юу гээд солиороод байгаам гэж бодлоо гэв

бүлцэн:....................

 

хэлэх хэрэггүй юм гэж бас байхиймдааа.

 

...

Бичсэн: 00:33, 2007-11-07 g84
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ЗэВсэГлЭсЭн*

дулдуйч зангаар

дуугүй харцаар

хараалын үгээр

харандаа балаар

найз дайсан хоёроор

нас яс хоёроор

надаар чамаар бүрэн Зэвсэглэсэн хорвоо, бас би

үхлийн тулааныг үргэлж хүснэ, түүнийг хайна...

олохгүй дээ айна. олоод баярлана. бас огтлуулж, сийчүүлж үхэхгүй үлдэнэ.

хөх даалимба тэрлэгтэнгүүд, хүзүүндээ улаан бүч зангидсан...

хүж утаа, нүд аргуулж, хоолой гашуу оргиулсан

хорвоо уугих хирнээ асаж шатахгүйгээр баагих юм

хүчирхэг биендээ зохицохгүй шингэн дуугаар аргадах хирнээ

чанга гараар алгадаж, хацрыг эс өвтгөх хирнээ....

байгаа яг онож тусна.

байхгүйг нь үгүйлж байгааг нь илүүчи...


Бичсэн: 23:54, 2007-11-06 g84
Холбоос

нэг нэгнийгээ гэсэн дээ

 

I am so glad to acknowledge to all my brethren Mongolians, who are discovering much more about foreign cultures, expanding their wealth and studding widespread over the world.

Does who have a right to get the celebrity of he is investing the real and most valuable profit for development of his native country?  For me, he should be a person, who can drive his mind, his every single deed as well as his whole life to be a genuine man consciously, but not essential to be a politician, minister or company director.

Presently the Mongolian nationality is recorded on the world account as their apt...


Бичсэн: 22:59, 2007-11-06 g84
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*

шинэ үеийн Монгол орны хөдөөгийн болон хотын залуусын сэтгэлгээнд, өөрийгөө үнэлж хүндэтгэх сэтгэлгээтэй хүмүүст дөхөм болгож миний мэдэх зарим нэгэн номын тухай бичиж байя гэж саналаа.

үүнд юун түрүүнд харилцааны сэтгэл зүйн тухай буюу өөрөө өөртөө боловсрох тухай надад төдийгүй олон хүнд их зүйл өгсөн гэж боддог, байнга шахуу эргүүлж тойруулж байдаг хэдэн номыг, өөрийн үнэлэмжээр дараах байдлаар танилцуулж байна.

нэгдүгээрт Дейл Карнегийг танилцуулах хүсэлтэй байна.

түүний 3н боть ном байнга шинэчлэгдэн хэвлэгдэж байдгаас үзэхэд, залуу хүмүүсийн мөнхийн сэдэв болох нь дамжиггүй мэт санаг...


Бичсэн: 09:48, 2007-11-03 g84
Сэтгэгдэл (11) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ажил маань цэцэгсийн хүрээлэн

миний ажлын өрөө

их замбараагүй бас жаахан эмэх цэгцгүй ч гэлээ .....групын орших уу эс орших уу гэдгийг шийдэх их олон чухал ажил энэ өрөөнөөс гардаг юм.

таримал цэцэгсүүд.... Мөнх цэцэгт хайтан. өвөл зунгүй цэцгэлдэг

энэ цэцэг бол миний тариж буй цэцгийн нэг бөгөөд, үүнийг *хувь заяаны мод* гэж нэрэлдэг мөн шархалсан зүрх ч гэж нэрлэх нь бий. ямартай ч амьдрах чадвар сайтай цэцэг юм.

аз жаргалын цэцэг, дэргэд маань суудаг нэг эгчмэд бүсгүй тарьдаг юм. саяхан цэцгэлсэн ч гэлээ тун удахгүй хагдарч унадаг нь тиймхэн. гэхдээ ахиад л цэцэглэж таараа...

энэ цэцэг бол харахаас захир...


Бичсэн: 16:47, 2007-11-01 g84
Сэтгэгдэл (13) | Сэтгэгдэл бичих | Холбоос

сэтгэлгээний гоо сайхан*

ерөөс амьдрал маань зүүд гэлтэй зүүд маань амьдрал гэлтэй

энэ хорвоогийн өдрүүд өнгө аяс хийгээд дуу хуур, цөм нэгэн учир зүй нь эрэмбэлэгдээгүй бөөн овоорсон бүхний нийлэмж гэлтэй.

саглагар хөгшин модод бүхий голын хөндийг дүүргэж ургасан ойн дундуур уртаас урт бөгөөд өргөн мөрөн Дөлгөөнөөр урсана. би эврээхээ болон нисэж тэрхүү модон дундуур голын усыг уруудаж, өгсөж явсандаа, нэг бол баруунаас зүүн, зүүнээс баруун тийш голыг гаталж ниснэ. энэ бүхнээс өндөрт байрлах дэнж дээрээс бүхнийг ажиж байгаад тэрхүү эрвээхий унтаж амарна. түүний зүүд бол миний энэ хорвоо дээрх амьдрал юм. миний зүүд...


Бичсэн: 10:05, 2007-11-01 g84
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

би түүнийг хайрлаж чадна*

би түүнийг хайрлаж чадна

тэгээд болоо үүндээ өөрөө бат итгэлтэй байна

юунаас ч шантарч юунд ч мохох юм алга алдах юм ч алга харамлах юм алга дан ганц зүрхэнд минь хайр бий

энэ зүрхэнд хайр бий


Бичсэн: 09:41, 2007-10-30 g84
Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих | Холбоос

дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*

нэг биеийн тархи зүрхний эсрэг зүрх тархины эсрэг тэмцэл зарлав.

биеийн эрхтнүүд талцан хуваагдаж, шүд, хэл ам, хамар хоолой тархинд,  ходоод боловсруулах систем бүхэлдээ зүрхний талд орж. дан ганц араг ясны бүтэц л төвийг сахив. уушги, цөс, элэг тэргүүтэй зүрхний талынхан хүчтэй тэмцэл хийв.

хөмсөг, нүүр ам ч тархитай хамгийн ойр гэдгээрээ мөчөөгөө өгөхгүй тэмцэлдэн нэгэн биеийн эрхтнүүд гэхэд нэжгээд дайныг дэгдээв.

гэтэл хоёр талаас нэг нэг хоосон эрхтнийг хэмжээ хязгааргүй эрхт хаанаар өргөмжлөн, тэр хоёр нь бие биетэйгээ тулах болов.

энэ бол тархины талынхнаас БОДОЛ хэмээх хаан, зүрхн...


Бичсэн: 09:38, 2007-10-17 g84
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих | Холбоос

гутал МИНЬ ГЯЛАЛЗАНА

ТУУЛЫН УРСГАЛ ШӨНДӨӨ НАМУУХАН....на наа на

түүнээс цааш нь мэдэхгүй юм сайхан... наа нааа дуу шүү... гэж өөрөө өөртэйгээ ярилцана.

ямар жиндүү юм бэ, энэ хорвоо. хэн нэгэнийг сэтгэлдээ хийчихээд, түүний тухай мөрөөдлөөр зүрх сэтгэлээ зайгүй чихчихсэн яваж байхад хэзээ ингэтлээ, хавирга нэвт салхилаж байлаа даа.

яагаал хүсэл хясал хоёр ингэж бие биенээ тас тэврэлдээд яваж байдаг байнаа. өнөөдөр тун чухал маш олон ажлыг амжууллаа. тиймээс өөрийгөө шагнаж, жаахан ч гэлээ баярлууллаа. энэ нь блог бичиж унших явдал юм л даа. зиа гутал ажил хоёр минь л гялалзаж байнадаа. энэ,би эзэн нь болж яваа ...


Бичсэн: 18:14, 2007-10-12 g84
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Зималета- олон ангит бичлэг-2

/дүрүүдийн тодотгол/

Андрей Павлович – Obod - дурлалт хар хүү

Катя Пушкарова - misty - дурлалт бүсгүй

Амур – Friska -  мэрэг төлөгч

Шура – shine - том биетэй өндөр, шар

Маша – Tsoom  - reception

Таня –  yuki  - хөөрхөн бондгор, чихэрт дуртай

Кира Юринова – unenug -  экс эхнэр

Екетрина Валерова – hundaga  - дурлалт залуугийн эх

Вика /Викторя/ - tungaamaa - сайхан хүүхэн

Коля /Зорькин/ - xvv  -санхүү албаны дарга

Саша / Александар Юривич/ - g84 - экс эхнэрийн дүү

Петяа – mongolxvv - жолооч

Павло Оливич – saihan  - экс дарга

нэмэлт дүрүүд

Roman Sergeevich - sirus /Андрей Павлович...


Бичсэн: 16:34, 2007-10-12 g84
Сэтгэгдэл (15) | Сэтгэгдэл бичих | Холбоос

цэцэг МИНЬ = ХАЙР минь, ГОЁ байгааз

өрөөний маань хажууд, эндүү болон цэцэгс бүхий өрөө бий, өөр зориулалтаар ашиглахгүй байгаа тэр өрөөнд, гэрт маань ток тасарсан өдөр би ОРЖ ирээд нүцгэн зогсож байгаад цамцаа эндүүдэж орихдог юм. тэнд миний нэр дээр 2 цэцэг урагдаг байсан юм. цаг завгүй дээ арчилж чадахгүй гэж бодож байлаа... үхүүлчих нь ш дээ гэж айгаад байсан.

одоо би өөрөө арчилаж байгаа. шинэ жилийн үеэр нэг нь дэлбээлнэ. амьд байгалийн тасархай минь ургаад байгаарай... өвөл болоод хүйтэрч байна,.. цонхны цаанаас жиндэхгүй байгаа .. гэж бодох юм.

ургаад байгаараа хайр минь... цэцэглэхийг чинь үзэхсэн...урагмал минь...

...

Бичсэн: 22:13, 2007-10-11 g84
Сэтгэгдэл (20) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Ямартай ч....

Нэг их нуугдаж далдраад сүйд болъё гэж бодоогүй ч тэр чинь би шүү гэж зарлаж тунхаглаад байснаас бичсэнийг минь үзээд би гэдэг хүнийг хараасай гэж бодоод л хэлээгүй юм... Эрт босохын тухайд Ангаахайд зориулж блогт бичиж байсан төдийгүй надад бас хэлж байсан шиг л санагдах юм. Магадгүй би хольж хутгаад андуурсан байх л даа. Тэр тооцоонд талархах хэрэггүй гэж хичнээн хэлсэн ч надад зориулаад хэлцийн болохоор чинь хэрэг болсоныг нь бодсон ч, соёлч зан гаргасан ч талархалаа илэрхийлэх л болно. Дагуулуудын талаар нэмэлт тайлбар тавих шаардлагагүй гэж бодож байна. Тэртээ тэргүй чи мэдэж байгаа. Чи б...


Бичсэн: 16:54, 2007-10-11 Angaahai
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих | Холбоос

МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*

маршалын ширээнд хоёр дахь удаагаа сууж, ийн бодлоо,

/энэхүү бодлын түрүүнд түүхийг нэхэн санах нь.../

(Маршал) Хорло-гийн Чойбалсан 1895 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр хуучны Сэцэн хан аймгийн Сан бэйсийн хошууны нутаг одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт Төрсөн хүн...

Чойбалсангийн баруун гар, Намын залуу дарга Юмжаагийн Цэдэнбал Увс нутгийн хүн. түүний гэргий, Монголын улс төр, урлаг соёлын түүхэн оролцоонд багагүй хувь нэмэр оруулсан Анастасия Ивановна Пилатова юм.

Юмжаагийн Цэдэнбал нь  Леонид Шинкаревийн бичсэнээр, тэрээр орь залуу­гаасаа орос авгай авч орос маягийн хvн ...


Бичсэн: 09:14, 2007-10-11 g84
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Тайвшралыг олов.

               Хүйтэрчлээ. Одоо яанаа. Өвөлд би ямар дургүй гээч. Ёстой хэцүү, ядаргаатай, зүдэргээтэй, цаанаа л нэг зивүүн улирал. Болдогсон бол өвөл ичдэг болчих юмсан. Унтаж унтаж сэрэхээр хавар болчихсон байдаг бол ч... Улаанбаатар хотод жил бүрийн өвлийн улирал тохиолддог утаа тортогны асуудал энэ жил аль хэдийн эхэлчихсэн болохыг өчигдөр орой л анзаарлаа. Хоолой хорсоод, хот сааралтаад эхэлчихсэн бололтой. Гэртээ ормогц өмсөж явсан хувцаснаас минь утаа, нүүрсний үнэр үнэртээд, хамар цоргиж байна лээ. Энэ өвөл их ч хүйтэн их ч утаатай байх бололтой. Тэр дөч тавин мянган айлын орон гэр нь ...

Бичсэн: 16:33, 2007-10-10 Angaahai
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ЦЭНГЭН КӨГЖИЛДИЙӨӨӨӨӨ

 Далийсан далийрсан хүмүүс гэж байхынмаа. Би чамайг танихгүй ээ, чамтай уулзаж, учирч байгаагүй гэхээр л үгүй уулзсан, намайг эх нутгаасаа явахаас хэдхэн хоногийн өмнө учраад, уулзаад бүр явахад нь гаргаад өгцөн гээд дайраад, гүжирдээд байхын. Ямар гээчийн учир жанцантай хүн юм бол доо энэ хүн. Тэгээд уулзаж, учирсан хүнээ танидаггүй чи чинь яасан золигийн хүүхэд вэ, тэр хайгаад байгаа хүн чинь надтай адилхан л нэртэй юм байгааз. Тэгээд ч хайх байсын бол анхнаасаа салж, хагацахдаа овог нэр, яс үндэс, нийгмийн гарал, регистерийн дугаар, иргэний үнэмлэхний хуулбар, гэрийн хаяг утасных нь дугаары...


Бичсэн: 20:38, 2007-10-09 Angaahai
Сэтгэгдэл (16) | Сэтгэгдэл бичих | Холбоос

аль тархи чинь ажилладаг бэ Bread Of Brain*

    өлсөж буй тархины хоол болгох гэж Bread Of Brain хэмээх энэхүү блогийг нээж хүнд хэрэгтэй өөрт хэрэгтэй зүйлийг оруулж байхаар шийдлээ. Энэ нь миний тоо томшгүй олон зорилготой нийцэж байгаа юм.

 Хамгийн түрүүнд *орчуулагчид, орчуулж буй зүйлдээ өөрийнхөө бодол санаагаа тусган оруулж байдгаа анзаардаггүй* гэсэн нэгэн афоризмаар энэхүү бичлэгийнхээ шигтгээг хийе.

 

Ингээд талхны үйрмэгээ түүцгээе……

  LEFT BRAIN FUNCTIONS
uses logic
detail oriented
facts rule
words and language
...


Бичсэн: 14:41, 2007-10-09 g84
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

хайрын тендер зарлав*

уг гарал монгол

нас ойролцоо

жил ус таарсан

эгэл жирийн амьдралтай

биеийн харьцаа өөртөө зохицсон

харахад нүдэнд улаахан, халамжтай

сэтгэл сайтай... /олон хүнтэй учир ч байгаагүй бол сайн/

хамгийн гол хайрлуулах болон хайрлах чадвар зэрэг хөгжсөн

бусдын болон өөрийнхөө өмнөөс бодож үздэг

эзэндээ үнэн ч нохой шиг зан төрхтэй ( эрхэлж, уурлаж, хазаж, эзнээ хамгаалж, горьдож, туньж, мартаж чаддаг)

өөрөө, өөр хэн нэгнийг оноож биш, хайж хайрлан халамжлан яваа, ... зүрх нь зүүн талдаа байрлалтай

боловсролтой бол сайн, /эрх ашгаа хайрын тендер зарлагчаас хамгаалах чадвартай/ санхүүгийн ча...


Бичсэн: 14:04, 2007-10-03 g84
Сэтгэгдэл (18) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)*

Minii khuugiin uvriin devter, khuudas 17 : Oct 1, 2007 2:15 AM My father came from Japan in 1905
He was 15 when he immigrated from Japan
He, he... he worked until he was able to buy this patch
And build a store... (Fort Minor, Kenji)

...'Billboard'-iin 'Old hits'-iig sonsoj suuna. Ogt sonsoj baigaagui duu baina. Tiim saikhan duu bish ch gesen ene duug sonsood yagaad ch ym muu aaviigaa genet sanalaa. Genet ch yu baikh ve dee ...

Бичсэн: 09:46, 2007-10-03 g84
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Эмжээргүй бодол

 

Ойрдоо блогтоо ямар нэгэн юм бичсэнгүй удлаа. Зав зай боломж гарахгүй байснаас гадна юм бичих хүсэл ч төрсөнгүй. Амьдрал минь яг л нэгэн хэвийн нэг л жимээр ирж очин урсан өнгөрч байгаа болохоор хаа нэг тийшээ адал явдал эрэлхийлэн одмоор... Ойрдоо бурхан бид хоёр өштөн дайснууд юм шиг л байна. Бүх л юм санаа дагаад ч тэр юм уу, бүтэлгүйтээд байх шиг. Бас хорвоогийн хаа нэгтээ байх тэр нэгэнд өдөр ирэх тусам улам бүр мартагдаж байгаагаа мэдрэхээр сэтгэл хоосорч гансраад бүх юм утга учиргүй мэт болчих юм. Хүмүүс яагаад бие биесээ ингэтэл их санадаг юм бол? Эсвэл би яагаад түүнийг ингэтлээ са...


Бичсэн: 15:19, 2007-10-02 Angaahai
Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих | Холбоос

их хот ба ганцаардсан нэгэн*

цонхон дээр тавиад удсан хуванцар савтай ус булингартаж шарлажээ. түүнийг аваад өөрөө л нэг юм тамхины утаанд үх чихэлгүй ургамар аядаж байгаа цэцгээ усаллаа.

амьд ус. энэ хорвоогийн бүхийл зүйлс өөрөө цагийн аясаар илэгдэж муудаж, за бас ч үгүй шинэчлэгдэн ургаж төлждөгийн гэрч болж цэцэг ус хоёр, ганцаар илдэвийг эргэцүүлэн суугчийн дэргэд хань болох нь энэ ажээ.

цонхны цаана намар цагийн жихүүн агаад нэгэн хатмал уйтгартай өдөр дундын наран бүүдийнэ. өчигдөр уусан юмных нь үйлчлэл өдөр дундыг хүртэл бүрэн арилж өгөхгүй дотрыг минь чичрүүлж гар хурууны үзүүр нэг л хүчгүйхэн хөдөлж ядна. ил...


Бичсэн: 01:23, 2007-09-29 g84
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих | Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->