Тэмдэглэлийн талаар:
Bi ooroo bichihdee taaruuhaan, tiim bolohoor end tendehiin yum tsugluulj l tavij baihaas...
Миний холбоосууд
*
*
*
*
|
Бvcгvй таньд
|
Бүсгүй та намайг
Бүтэлгуй эр гэж бүү бод
Буурал болсон надад
Буруу санасны хэрэггүй.
Би, муу там хийхгүй,
Битгий та цэрвээд бай!
Заяа нь би таныг
Заамдаж аваад зодчихгүй.
Наашаа ойртлоо гээд
Гоё хувцсыг чинь урчихгүй,
Налаад суулаа гээд
Гоолиг биеийг чинь идчихгүй
Нэгэн биед чинь ч гэсэн
Нэр терд чинь ч гэсэн
Ямар ч гэм хийхгүй
Яалаа гэж дээ, энэ чинь!
Гэхдээ би, амьдралаас
Гээгдэж үлдсэн хүн биш
Хүний ёсыг ёслохгүй
Хүйтэн сэтгэлтэн биш.
Хувьсгалт засгаас ч нуухгүй
Хувийн цэнгэлийн хенжлийг
Хучлага олдохгуй бол, тантай
Хувааж немрехед бэлэн!
Тоостод терсен хүний үр...
|
Бичсэн:
22:06, 2008-01-23 g84 |
Сэтгэгдэл (5)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
харин би*
уулзаагүй бүсгүйчүүд хүлээж байгаа уугаагүй цайг минь чанаж байгаа уул тал цавцааж байгаа урагшлах зам ахисаар байгаа би явж байна би аялж байна би амьд байна бас жаргалтай... тайван байна талийгаач болчихсон юм шиг уурлах хорогдох юм үнэндээ алга, нүцгэн сэтгэлд чамайг санахаа больсон, үнэрийг чинь, зүсийг чинь, нэрийг чинь харин би ээжийгээ урьд шөнө зүүдэлж хоносон хууч өвчин нь хөдөлж дээ гэж зөнгөөрөө мэдсэн намайг наран цэцэг шиг ургаж байхад нар руу тонгойх мэт тэргүүн минь гудайсан юм намхан ээжий дээ үнэсүүлэх гэж тэр.... намар намраар навчтай модод шарлахад намайг түүнээс хорвоо холд...
|
Бичсэн:
21:35, 2008-01-23 g84 |
Сэтгэгдэл (9)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Nowi Seltsew*
миний амраг Колбина Лудмила биш л дээ. харин Кристек гэдэг юм. түүний нарийн бичгийг Вира ч гэдэггүй. би өөрөө Антоли Ипринович ч биш. тиймээс намайг хүмүүс Новий Селцов гэж дууддаггүй нь мэдээж. би хэнтэй ч адилхан биш. хэн нэгэнтэй төстэй гэвэл Адриано Чилинтано-тай жаахан төстэй байж магадгүй. түүний зөрүүд эр гэдэг дүртэй төстэй байж болох юм. хүмүүс намайг Жео л гэж дууддаг юм байна. тархигүй Жео. нэгэнт Жео Служений роман-ий гол дүр биш болохоор Амьдрал кино биш ээ гэдгийг сайн мэднэ. харин өдөр бүр Жеод ийм нэгэн явдлууд гэж хэлэх түүхүүд, учралууд тохиолддог юм. уулзаж уч...
|
Бичсэн:
11:53, 2008-01-11 g84 |
Сэтгэгдэл (7)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
уншаад нэг үзээрэй
бид их хөнгөн хуусгануур зантай бол оо юу даа, хүн бүрийн дотор өөрийгөө мэдрэх гэсэн од болохын хүслэн буцлаж байдаг гэлтээ. шинэ жил, хөгжил зугаанаас ангид, цаг зуурын баяр хөөр, ухаарал тэмүүлэлээс ондоогоор энэхүү бичлэгт анхааралыг багахан ч атугай хандуулаасай гэж хүслээ.
Доорх эхийг уншаарай! Их дажгүй болсон бнаа.Хумууст хургэнэ биз!
Минийхээр...... Монгол
Хэдэн зууний тэртээгээс монгол хун бурийн сэтгэлд омгорхол мэт оршин, эр зориг, ирт сэлэм илд бамбайтай хамт зурхэнд огшиж ирсэн нэг л зуйл бий.Энэ бол эх орон тусгаар тогтнол, газар шороо билээ. Магадгүй Монгол хэмээх тэрх...
|
Бичсэн:
16:28, 2007-12-31 g84 |
Сэтгэгдэл (5)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
мэдээж би.....*
|
Хөдөө тосгоны хөлс үнэртсэн би
Хүрэн бор царайтай эр хүн.
Дээлийнхээ өнгөтэй хамт гандсан
Дэндүү цайлган сэтгэлтэй Монгол хүн.
Энэ зууны дэнсэнд бүдэрч яваа
Тэр улсын дансанд бүртгэгдэж яваа эгэл хүн.
Энгэр султай бүсгүйчүүдийн өвөрт
Дулаацаж яваагүй
Эрээн цаас тоолж шүлэнгтэж байгаагүй гүн-дүүгүй хүн.
Дамаа жаргалаас халгаж явснаас биш
Далавчтай юм шигээр нисэж байгаагүй тийм л хүн.
Энхэл донхол замыг сэтгэлдээ тэгшитгэж явснаас
Өгсөж уруудахдаа гулсаж халтирч байгаагүй тийм л хүн.
Би, хүн дүрстэй чоно биш ээ
Би, алх лантуу биш ээ
Би, адгуус мал биш ээ.
Сэтгэлд минь хөндүүр суусан ч
Нутгийнхаа улс шиг ханагар...
|
Бичсэн:
15:54, 2007-12-25 g84 |
Сэтгэгдэл (9)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
феноменийн үзэгдэл
Арван зургаадугаар зууны Ромд ер бусын гэгээн хvн гэж нэрд гарсан лам Филиппо Нери хэмээгч оршин суудаг байв. Шvтлэгтнvvд тvvнийг олон хvний өмнө уншлага хийж байхдаа хэрхэн агаарт хендийрөн хөвөхийг болон чөтгөрийг хөөн зайлуулж байгааг нь, мөн vхсэн хvнийг амилуулах зэргийг нь гайхан хардаг байлаа.
1589 оны гурван сарын 16-ны өглөө эрт гэгээн лам Нерийг, Италийн принц Фабрицио Массимо хvн явуулан ордондоо урьсан байв. Принц Массимогийн хvv принц Паоло хvндээр өвчилж, удаан амьдрахгvй болсон тухай ирсэн хvмvvс тvvнд хэлсэн ажээ.
Тэр жаал хvv ламыг орных нь дэргэд ирж суухаас хагас цаг...
|
Бичсэн:
11:00, 2007-12-24 g84 |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
сонин л юм. сонирхоход зүгээр л юм
А.В.Ундервоод ямар нэгэн зvйлийг vлээхэд тэр нь гал дөл гарган шатдаг тэрхvv байдал нь анхандаа хvмvvсийн сонирхолыг татаж ихээхэн зугаатай байсан боловч яваандаа өөрт нь нилээд хvнд байдлуудыг учируулах болсон байна. Энэхvv ид шидийн авъяасаа ихэд болгоомжлон авч явах шаардлагатай болжээ.
Энэ ид шидийнхээ улмаас тэрээр ихэд нэртэй болсон бөгөөд олон хvмvvс дээрх авъяасыг нь vзэж сонирхон, тvvнийг ямар нэгэн заль мэх хэрэглэж буй эсхэд ихэд анхааралтай хандах боловч хэн ч ямар нэгэн заль мэхийн зvйл тvvнээс олж илэрvvлээгvй байна.
Мөн олон сарын турш эрдэмтэд оролцсон шинжээчдийн хэсэг ...
|
Бичсэн:
10:58, 2007-12-24 g84 |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
бидний амьдралын хэмнэлийн тухайд*
бүхий л амьдралынхаа туршид хүн гэдэг ямар үхлээр үхэх ээ сонгож байдаг гэлтээ.
хэзээ ч билээ дээ хэнээс ч билээ дуулж сонссоноор бол бид нас дарж, хууч өвчин баригдаад ирэх цагтаа мэдрэх зовлонгоо ид 22-33 насандаа л цуглуулж байдаг юм гэсэнсэн.
энэ амьдралд, за эсвэл энэ нийгэмд үнэн дээ чухалгүй юм гэж алга. гэхдээ тэр дотороос хамгийн хамгийнийг шалгаруулваас бибээр хүний аливаа зүйлд хандах хандлагийг голчлон анхаармаар, мөн бидний амьдралын ерийн хэв зуршилуудыг анхаармаар.....
Хvний бие махбодид байгалиас заяасан биологийн цаг байдаг. Хvн энэхvv цагаа мэдсэнээр өдөр тутмын ажил...
|
Бичсэн:
10:47, 2007-12-24 g84 |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Гайтай ийн
|
Яасан хүйтэн юм бэ л дээ. Хөлдлөөшд. Энэ өвөл гэдэг улиралд би яахаараа ийм дургүй болцын бол. Бөөөөр нэг цаанаасаа л нэээх зивүүнэээ. Алаа хаячмаар. Өвөл бид хоёр угаасаа урд насандаа өстөн дайснууд байсан байхаа. Гүү ээ гэхдээ өвөл яах вэ өвлөөрөө байсан гэж бодоход би юу байсан болохоор надад ингэтэл өширхөх үү? эсвэл би юу байсан болоод би ингэтэл өвөлд өширхөхийн? Ёооё бүр толгой эргэчихлээ. Ямартайч хөлдөөд хөрвөс гараад аймаар гэцүү байна. Ядаж байхад зүгээр нэг энгийн жирийн дургүйцэл биш бие организм нь хүртэл эсэргүүцээд харшил энэ тэртэй болцын болохоор чинь би уурлахаас өөр яахын э...
|
Бичсэн:
17:16, 2007-12-20 Angaahai |
Сэтгэгдэл (1)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Амралт
Сүүлийн үед амралт гээч юмыг жинхэнэ бодитоор нь үзүүлж өгч байнаа. Ажил хийгээд завгүй байхаар цаг хугацаа хурдан өнгөрдөг гэж боддог байсан миний бодол өнгөрсөн 7 хоногт огт эсрэгээрээ эргэв. Нээрээгээсээ гэртээ суухаар цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг юм байнаа. Ялангуяа над шиг ийшээ тийшээ гаралгүй хэвтрийн дэглэм сахиж өнжих юм бол бүр орноосоо хөндийрөх гэсээр байтал үд өнгөрч, үдэш болчихын. Их уйтгартай юмаа. Нэг их найз нөхөд, амраг садантайгаа утас шөрмөсөөр чалчаад байдаггүй болохоор орь ганцаараа байх ёстой уйтгартай ийн. Өглөө оройдоо надад тариа хийхээр ирдэг хөөрхөн ахыг э...
|
Бичсэн:
17:17, 2007-12-12 Angaahai |
Сэтгэгдэл (4)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Шувуу буюу тогоруу хэмээх хочийн тухайд -2*
(үргэлжлэл)
шөнө хоёр цагийн үед л сая нэг юм уурхайд хүрч очив.
хавар цагийн анхны бороо цонхны цаана асгарч, хотын гудамжин дахь модод дөнгөж ногоорч эхлэхэд гэрээс гарсан би, галт тэрэгний цонхоор нэг л сэтгэл хорогдон-гуй харж байсан тэр модод шинэхэн цасанд дарагдсан байхад харина гэж зүүдлээч үгүй байсан юм.
шөнийн тэнгэрт хааяа нэг гялс хийх аянгий гэрэл гялбалзаж, тэртээ алсад тэнгэр нүрэглэнэ. энэ үед уурхайд мөнөөх миний орж гарахдаа байнга шахуу гүйж гардаг байгууллагынхнаас шалгалт комисс ирсэн байлаа.
дуутай тэнгэр хургүй гэгчээр бороо шивэрч, бид бялбагнах шавар дундуур явса...
|
Бичсэн:
10:45, 2007-12-10 g84 |
Сэтгэгдэл (1)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Байгаа оноогүй бухимдал
Энэ захиралмаагийн ая талыг олох гэж үйлээ үзэхийнмаа. Ядаж байхад ямар ч үйл лайны тусгал нь дэргэд нь байгаагаар шууд над дээр тусахын. Заримдаа нээх сүрхий миний эгч шиг заримдаа тэнгэрээс бууж ирсэн эрлэгийг элч шиг байхын. Хурдан нөхөр сүүдэртэй болоосой. Миний ааш ч гэж ихэнхи цагийг хамт өнгөрөөж байгаа учраас дагаад өөрчлөгдөөд байх шиг байна. Сүүлийн үед бүр хүн болгон миний муухай аашийг гайхаж улаан номонд оруулах шахдаг болж. Эв энгийн зүв зүгээр юман дээр хялалзаж зэхэлзээд хэл ам нь ярвайж дорвойгоод харахаас ч зүрхшээмээр болчихно. Юунд нь тэгэж өөрөө өөрийгөө нервтүүлдэг байнаа...
|
Бичсэн:
17:37, 2007-12-04 Angaahai |
Сэтгэгдэл (1)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*
эрхэмсэг орших тухайд миний хувьд гурван зүйл дээр тогтож яримаар санагдаж байна. энэ нь нэгдүгээрт: бодол санаа буюу мөрөөдөл хоёрдугаарт: хөрөнгө бэл гуравдугаарт: чадвар.... энэ гурав юм. Бидний бодол санаа хийгээд, бид ерөөс дэнжийн цэцэгс шиг мөн хаврын ногооны адилаар намаржин хагдарч байдаг гэлтэй. тэртээ он жилүүдэд миний бодол санааны хамгийн их орон зайг эзлэн дүүргэгч нь айдас байлаа. хүүхэд ахуй насны гэнэн томоогүй зангаар энэ амьдралыг зүрх алдан төсөөлөхдөө би бээр ерөөс, ямар ч хариуцлага эс хүлээх, нэгэн тийм ажил төрлийг хийж, бүхий л хариуцлагаас цухдаж амьдрахыг ичгэвтэр-...
|
Бичсэн:
18:08, 2007-12-03 g84 |
Сэтгэгдэл (3)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
ШИНЭ ЖИЛИЙН МЭНД*
|
үгүй ер, энэ шинэ жил тэгээд хэзээ ирдэг юм бол доо. жил бүрийн 12 сарын 25 -наас авахуулаад л нэг сарын 01н хүртэл өдөр бүр л дэлхий даяар баярлаж цэнгэж эхлэх юм.
өдөр бүр л 365 хоногийн дараа, ойн дээрээ нэг жилийн эхлэл болж байдаг гэтлээ...
сан сарийн нисгэгчид 31-ний орой нэг өдөрт 12 ч билүү 24 ч билүү шинэ онийг үдэж угтдаг гэж дуулсан юм байна. хэрэв зээ нэг жил, нэг өдрийн дүнтэй богинохон хугацаанд болдог бол үүнийг анзаарч тоох нь бүү хэл тэмдэглэх ч боломж олдохгүй өнгөрөх нээ дээ.
ямар өдөр бүр 12 удаа оргилуун дарс буудуулж бялуу зооглоод байлтай ч биш.
за ямартай ч би э...
|
Бичсэн:
09:57, 2007-11-30 g84 |
Холбоос |
|
ЭХ орны тусгаар тогтнол ба бие ээ үнэлэгчийн тэмдэглэл*
ЭХ орны тусгаар тогтнол ба бие ээ үнэлэгчийн тэмдэглэл
Монгол улсад монгол хүн өөрийгөө үнэлэх үнэлүүлэх болсон нь, биеэ олон улсын төвшинд ч үнэлэх болсон нь мөн үнэлүүлэх үйл явц өргөн дэлгэр хөгжиж буй нь тун ч ихээр таалагдлаа.
тэгээд миний хувьд эзэн нь хэн байх нь огтхон ч хамаагүй бие ээ үнэлж надад хамаатайг, авах ёстойгоо л авч байвал болоо юм шиг санагдаж байснаа саяхнаас эрс өөр бодол төрх болсон юм. ингээд хүмүүст бие ээ үнэлэхэд нь тус нэмэр болохоор шийдлээ.
харин энэ гудамж талбайд зогсож, хүрэл баганын хажууд хөөрхөн лүүн-зээ царайлагчид-ад бие ээ үнэлэгч хэмээх нэр өгс...
|
Бичсэн:
17:15, 2007-11-28 g84 |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
(neeh ih ym baigaa tul ongoor ylgaj temdeglesen hvrtel unshij bolno)
би үргэлжид гүйж явдаг л даа
гэхдээ улсын мэргэжлийн хяналтын газрын, цацрагийн хяналтын үүдээр бүр ч хурдан гүйж орж гарч өнгөрдөг юм. Учир нь тэр нэгэн хуучны цагаан саарал байшингийн үүдэнд байх том багануудын дээр дандаа тагтаа суудаг бөгөөд би нэг удаа тамхи татаж зогсонгоо тэднийг хэрхэн хүмүүсийн дээрээс бааж байгааг харсан юм. Илт шувууны сангас ялцгас хийтэл унаж байхад зүгээр зогсож байсан намайг хүмүүс нулимчихлаа гэ...
|
Бичсэн:
17:58, 2007-11-27 g84 |
Сэтгэгдэл (3)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Юу ч мэдэхгүй байх*
бас юу ч ойлгохгүй байх хоёр тун ч муу хэрэг биш юм.
найз маань надаас хэн хамгийн жаргалтай бэ гэж нэг удаа асууж байсан юм. тэр үед би хариултыг нь зөв хэлж чадаагүйгээр барахгүй зөв хариултыг олж эс чадав. тэр надад тэнэг хүн хамгийн жаргалтай гэж хэлж билээ.
тиймээ, тэнэг хүний дотор амгалан гэдэг. энэ бүхнийг би өөрийнхөөрөө, өөртөө зохицуулан ойлгох доо хэмжээг нь тааруулж, үл ойшоох, тоомжиргүй занг гаргаж бай гэж боддог. хүнд(=хатуу) хэцүү асуудал тулгарах үед түүнийг шийдэх, түүнээс зайлсхийх ямар ч боломж, оролдлого байхгүй нөхцөлд, хүн маш тайвнаар тэр бүхнийг өнгөрөөж чаддаг ...
|
Бичсэн:
14:09, 2007-11-24 g84 |
Сэтгэгдэл (8)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Ичгэвтэр байдал*
би л хувьдаа ийм байдалд орох тун дургүй.
ямар нэгэн зүйлийн тухай тун бага мэдлэг мэдээлэлтэй бол хэзээ ч бүү оролц гэж би хэн нэгэнд өөрийн туршлага дээрээс үндэслэн хэлэхсэн. гэхдээ энэ нь нөгөө талаас тун ч эсрэгээрээ давуу талтай байхыг мэдэх юм байна.
өмнөх бичлэг дээрээ бусдад хэрэг болж магад гэсэн бодлынхоо үүднээс
*Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг* Дейвид Жозеф Щварц-ийн тухай
Аюурзанын орчуулан хүргэж буй *Шинэ үеийн номын сан цуврал*
мөн түүний өөрийн бичиж, уншигч түмэнд хүргэсэн мета роман "амь тавьж буй шувууны далавч"
мөн Сауэл Смали "Өөртөө туслах ухаан" болон Эрнст му...
|
Бичсэн:
17:13, 2007-11-23 g84 |
Сэтгэгдэл (5)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Болзоотын бор толгой*
болзоотын бор толгойд
болзсон цагтаа, товлосон газартаа үргэлжид зогсдогсон
болж өгвөл тийшээ, хоёулаа явж байгаараа
болохгүй бол, хамаагүй ганцаараа яваарай.
бодол тээсэн алхаандаа
амьсгаадах зүрхээ, уушгиа, амраалгүй...
би чамд хайртай гэж ........ тэр нэрээр дуудаарай
амьсгал өндөртэй алхаж явахдаа
амрагаа дуудсан дуу чинь
алслах холоос чих сонорт нь эс хүрэвч
лугших судасны чинь цохилт
түүнийхдээ ижилсэж, хэн намайг дурсав, аль чих минь хангинана вэ гэх бий...
...
|
Бичсэн:
19:28, 2007-11-20 g84 |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
хоосон их зан*
бүр хов хоосон толгой
хов хоосон царай
зүрх ч үгүй тархи ч үгүй
тэдэнд гэр бүл нийгэм гэж үгүй, хамаатан садан бол бүр ч үгүй
хэнийг ч хайрлахгүй, бас үзэн ядахгүй....
тэнд байгаа нь өмдний тэлээ, товч....
ганцхан онгойлгож чадах хаалга... өөр юу ч үгүй хүмүүс....
тэдэнд ирээдүй гэж үгүй эргэн харах дурсамж гэж үгүй амьдрагсад...
зүгээр л амьд, аж төрөгсөд.... төөрсөөр.... олширсоор
тэд бидэн дунд бий....
тэнд ганцхан асуудал бий.....
тэд бидэн шиг байгаад тийм болцгоосон.... БҮҮ МАРТ
...
|
Бичсэн:
18:34, 2007-11-13 g84 |
Сэтгэгдэл (7)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
|