Minii bodrol

Тэмдэглэлийн талаар:

Bi ooroo bichihdee taaruuhaan, tiim bolohoor end tendehiin yum tsugluulj l tavij baihaas...



Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

..............

өглөөний сонин уншилга, өдрийн цайны завсарлага, оройн ТВ мэдээ, орон зайгаа үгүйлсэн хоосон мэдрэмж, ХЭН ХААНА ЮУ БИЧЭЭД БАЙНАА гэсэн бодолоор солигдож. чухамхүү бичихийн уншихын их хүслэн болж, өнөөдөр гээд л ямар нэгэн зүйлийн тухай эхлүүлэн бичиж, эрэгцүүлэн бодож, заавалчгүй нэг эргүүлдэг хэдэн хуудас-ууд....

энэ бол өнгөрөгч жилийн арван хоёр сараас хойш, амьдралд маань амт утга учир нэмэрлэж, бас ч үгүй буцаж ирэхгүй цаг хугацаа, неривийг маань барсан зүйл байлаа.

хамгийн анх утга агуулга багатай урт урт өгүүлбэрүүд, утга санаа нимгэн хүнд хэрэггүй юмнууд, бичдэг алдаа мадаг ихтэй агу...


Бичсэн: 10:16, 2007-09-28 g84
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

эцэслэв........

өглөөний сонин уншилга, өдрийн цайны завсарлага, оройн ТВ мэдээ, орон зайгаа үгүйлсэн хоосон мэдрэмж, ХЭН ХААНА ЮУ БИЧЭЭД БАЙНАА гэсэн бодолоор солигдож. чухамхүү бичихийн уншихын их хүслэн болж, өнөөдөр гээд л ямар нэгэн зүйлийн тухай эхлүүлэн бичиж, эрэгцүүлэн бодож, заавалчгүй нэг эргүүлдэг хэдэн хуудас-ууд....

энэ бол өнгөрөгч жилийн арван хоёр сараас хойш, амьдралд маань амт утга учир нэмэрлэж, бас ч үгүй буцаж ирэхгүй цаг хугацаа, неривийг маань барсан зүйл байлаа.

хамгийн анх утга агуулга багатай урт урт өгүүлбэрүүд, утга санаа нимгэн хүнд хэрэггүй юмнууд, бичдэг алдаа мадаг ихтэй агу...


Бичсэн: 10:12, 2007-09-28 g84
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Яаралтай зар

Өнөөдрийн дотор тв5-ийн реалити шоунд цуг орох эхнэр яаралтай шалгаруулж авна.

Танилцуулгаа нэн яаралтай ирүүлж тус болоорой бүсгүйчүүдэээээ


Бичсэн: 17:36, 2007-09-26 mongolxvv
Сэтгэгдэл (17) | Сэтгэгдэл бичих | Холбоос

зоргоор унших номнууд, золоор учирсан найзууд*

хоёр бүсгүй хоржоонтой үг хэлэлцэн сууна.

инээд алдаж маасганана. тэр хоёр өнөө орой уйдсандаа, ийнхүү өвөр зуураа хэлэлцэхэд хашиг-чин ярихаас өөр аргагүй, дуу шуугиан ихтэй, хүн хөл болсон газар иржээ.

бас ч үгүй дээд зэрэглэлд багтах тохижилт сайтай нэгэн pub-д тийнхүү хоёр, ганц бие бүсгүйчүүд элдвийг ярилцан сууна......

юун дээр ч тогтож эс чадах нүд орчинг зогсоо зайгүй гүйлгэж харснаа, амьдралд нь байхгүй ямар нэгэн зүйлийг эрж хайх мэт....бүхнийг ажиглана.

том ягаан шилтэй бүсгүй хоёр гараараа ширээг тохойлдож, мөнөөх хоёртой зэрэгцэн сууж буй эрчүүд рүү албаар шахуу анзаарагдахаар харна. ...

Бичсэн: 10:05, 2007-09-26 g84
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ЦАГААН МАЛГАЙТ-2*

/үргэлжлэл, тул эхний хэсгийг өмнөх бичлэгээс уншина уу/

хэдий зун цаг ч гэлээ, намаржаад хангайд бороотой байсан үе.

бид нэрийг нь эс мэдэх нуурын хөвөөнд хонов. залуу халуун насанд үзээгүйгээ үзэж мэлхий гээч амьтнаар илдүүрээ хангаж, шинжлэх ухааны туршилт гэх нэрийдлээр нэлээдгүй тамлан зовоох ажиллагаа хийвээ.

тэрхүү цагаан малгайтны дуль эхэлдэг өглөө, манайхан манантаж, уйлагнасан тэнгэрийн доор урт маршрутын эхэнд үүрийн зургаан цагаар бэлэн жагсжээ...

би тэр өдөр жасын нярав хийж, Ниваалын ээлжтэй байсан тул бусад галынхаа арын албаныхантай отог майхнаа нүүлгэх ажилтай үлдлээ. бид...


Бичсэн: 18:09, 2007-09-25 g84
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

нэг л УДАА*

ганц л удаа би чамд хайртай гэж хэлсэн гэе

нэг л удаа би чамтай хоносон гэе

нэг л удаа чи манайд би танайд очсон гэе

нэг л удаа чи намайг хайрлаж үнэссэн гэе

нэг л удаа бид муудалцаж хэрэлдсэн гэе

нэг л удаа нэрээр минь дуудаж хайртай гэж хэлсэн гэе

нэг л шөнө нойргүй хамт суусан гэе

нэг л удаа би чамайг /чи намайг/ эмнэлэгт эргэж очсон гэе

ганц л удаа би чамд зориулж бэлэг өгсөн гэе

ганцхан удаа бид гадуур гарсан гэе

ганцхан удаа чи намайг олдомгүй гэж хайрын үгээ шивнэсэн гэе

нэг л шөнө дэрээ нэвтэртэл би чамайг санаж уйлж хоносон гэе

ганцхан удаа амьдрахдаа нэг л удаа чамтай би ...


Бичсэн: 09:28, 2007-09-24 g84
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

гэмшил.....

наймдугаар ангид юм шиг санаж байна би хорвоо ертөнцийг 152см өндрөөс хардаг байлаа.. үүндээ эхлээд гутарна, дараа нь эвлэрнэ.

анги хамт олон маань жагсана. би хөвгүүдийнхээ хамгийн хойно жагсана. хамгийн том бүдүүн биетэй охидын хажууд... тиймээс бүүүр ч жижигхэн газрын битэг гэмээр л юм харагдана. гүйхээрээ гүйцэгдэнэ. охид дунд буу халсан шигээр додигор гүйж байгаад.

гэртээ хариад бодохоос л уур хүрээд байна. хэ хэ. за сүүлдээ ч бүр ээжид уур хүрнэ. та л намхан та л жижигхэн танийг би дуурайсан байна. заваан юм оччиж очиж таныг дуурайгаад... муу ээжийгээ яах гэж тэгдэг байсан байнаа... ээ...


Бичсэн: 08:48, 2007-09-20 g84
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Нулимастай нүдэнд тороогоод үлддэг №2*

/нутгийн бараа..., үргэлжлэл-1/

.....тэрхүү сонин хачин жигтэй зүйлийг би хэсэг зуур зогсож ажиглаж байснаа, амьсгалах эцэсгүй шороо чулуу, нойтон шамарга ирэхээр нь гүйж очоод, хамт байсан ахын орхиод явсан цувыг задалж нөмрөв. энэ үед агаар хамрын нүхээр багтаж ядан чихэлдэж, амаараа амьсгалахаас өөр сонголт байхгүй байлаа. жижиг ширхэгтэй шороо чулуунууд тагнайн хойд хананд шажигнан цохиж, амаар дүүрэн элс шороо болон, уушги маань задарчих шахан байсан юм.

маш богино хугацаанд хэзээ ч төсөөлж байгаагүйгээр тэрхүү эрчилсэн хуйлралт хүчээ авч, би төд удалгүй ногоон өнгийн цувтай нэлмийсэн юм,...

Бичсэн: 07:25, 2007-09-20 g84
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*

  үргэлжлэл-4

  Түүхий мах бодь ус тул хамтрагчаа эсвэл найзаа ус, газар мах бодтой ордноос сонгох хэрэгтэй. Ус нь галтай огт нийцдэггүй, харин агаартай нийцдэг.

Хилэнц нь ордуудаас хамгийн секси, мэдрэмтгий нь юм.

Тэгэхдээ Хилэнц нь хөнгөн хийсвэр харьцаа, сээтэн зэрэгт дургүй, хайрын явдалдаа ямагт чухал ханддаг ба хайран даа бие, сэтгэлээ зориулдаг. Хайр дурлалдаа зөвхөн зүрх сэтгэлээ л сонгодог бөгөөд үүндээ өөрийгөө бүхэлд нь зориулдаг. өөрийгөө хайр дурлалд зориулагдсанаа,  мөн өөрийнхөө сэтгэл татам байдлын үнэ цэнийг сайн мэддэг. Хайр дурлалд хилэнцүүд амжилт олдог.

Хилэнц нь худа...


Бичсэн: 23:28, 2007-09-19 g84
Сэтгэгдэл (26) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*

 

өмнөх хэсэг: https://www.blogmn.net/G84/2007/9/7245/%D0%A5%D0%B8%D0%BB%D1%8D%D0%BD%D1%86-%D0%B4+%D0%B7%D0%BE%D1%80%D0%B8%D1%83%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B0+%D1%8D%D1%80%D2%AF%D2%AF%D0%BB+%D0%BC%D1%8D%D0%BD%D0%B4.html

үргэлжлэл-3

 

Хилэнц нь шаргуу, ажилсаг, сурах дуртай, ой тогтоол сайтай байдаг. Тэр хүч гаргахгүйгээр хүссэндээ хүрч чадна. Түүний хүсэл нь бодит болдог. Энэ нь азтай байхыг илүү санагдуулам. Юм бүхэнд гайхалтай амархан хүрдэг.

өндөр хөгжсөн оюун ухаан, сэтгэхүй, хүч, зориг шаардсан хэцүү ажлыг маш сайн хийж чадна. Маш сайн мэс засалч, сэтгэл судлаач, уурхайч, далайчин болно....


Бичсэн: 23:23, 2007-09-19 g84
Сэтгэгдэл (16) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Эмэгтэй...*

яагаач-гүй, юугаар ч дутаагүй

бас юу ч үгүй хоосон, ямар нэгэн юм хэрэгтэй

амьдралын жамыг дагах ёстой...

хүнд хэлээгүй, хэлэхгүй, зүрхэн дахь нууцууд,

зүүдэн дахь учралууд , биелээгүй мөрөөдөл..

биднийг хүлээсэн асуудлууд...

нэгээс нөгөө рүү бэлэн мөнгө шиг шилжиж хөрвөсөн

эхлээд тэр, дараа нь энэ...

асуудлаас асуудал руу...

ширэнгэн дахь ойн модод дунд, мөчир дамжин гүйх сармагчин адил...

хүн гэдэг үхэж болдоггүй амь, сэтгэл гэдэг эцэж цуцдаггүй жигүүр...

үрийнхээ төлөө мөхөшгүй эмэгтэй зүрх...

үнэний төлөө мятаршгүй тэмцэгч бүсгүй...

үнэ цэнэтэй, үг хэлтэй...

үгүйлэгдэнэ, бас мартагдана...

...

Бичсэн: 21:20, 2007-09-19 g84
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Нулимстай нүдэнд тороогоод үлддэг*

Нулимстай нүдэнд тороогоод үлддэг*

нутгийн бараа ээжийн үнэтэй

ариухан шороогоо алгандаа дээдэлсэн алтан нутаг аавын түшигтэй...



түүхий цагаан тоосгон байшингууд, хашаанууд... бүхэлдээ сумын төв маань тийнхүү шавраар босжээ...

би сум уруу наадмын гурван өдөр явган хүрч ирдэг байлаа... улаан эргээс хойшоо, голын хөндийг дагаж баруун талыг нь барьж алхсаар Цагаан Чулуутад зусаж буй гэртээ хүрнэ. маргааш өглөө нь түрүүнийхээ замаар буцаад сум уруу... хурдны морь унах нас болоогүй тул гологдож, хонинд явах ээлж хүлээх насанд хүрээгүй жаал хүү... тийн ийш тийш зөвхөн явган гүйдэг байлаа ганц би ч биш ...

Бичсэн: 10:19, 2007-09-19 g84
Сэтгэгдэл (18) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ЯМАР

бие бүрэлтэхүүн гэж яридаг, тэгж ч шийддэг хүмүүс...

хар нүдэн ямар.... цагаан архи + (нь) айраг = хар нүдэн биш...

хилийн застаавын хар нүдэн...

тэгээд дэвхийтэл  босоод, сархийтэл жагсаад, цангинтал мэндэлдэг,

үг үйлдэл бүгд зэрэг зөрөхгүй,

хоёр хүний нэг нь заавал дарга.

хоорондоо зэрэглэлээр харилцаж хариуцлагыг үүрнэ. ЭНЭ ЯМаР хүмүүжиж болмоор амьдралын дэглэм гээч...

эмч нар хордлого/ за муугаар ярий, архины/ клиййзэн гээд тэгдэг тавих гэсэн /боривондоо баастай гэдэг/ мундаг том дуутай бацаанууд, явмаар газар....

ээжийн хүү эх орны хүү болох тушаал...

...

Бичсэн: 17:00, 2007-09-17 g84
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих | Холбоос

*ЭНЭ

...зугаа төдийхөн хийхгүй шүү, дуугүй суугаад л дотороо бодно, будаагаараа галална, юу ч хийхгүй, хүнд ч өөртөө ч хор хүргэхгүй, үйлдэл хийхгүй шууд л.. суугаад бодно.

төсөөлнө энэ миний амьдралын, оршихуйн онцлог, боломж ба эрх чөлөө, би аз жаргалтай хүн....

баргийн юманд инээхгүй /зүрүүд эрийг олон зуу удаа үзээд ийм болцийн/

олонхын бодол санаа, нийгмийн үнэт зүйл, амьдралын зорилго, эв түнжин, манж байшир зан юу ч байхгүй.. энэ сонин ч биш...

эрх чөлөөт амьдралын минь энэ хэв маяг бол тэнэглэлийн аз жаргалаар дүүрэн дулаахан нуга юм.

...

Бичсэн: 16:55, 2007-09-17 g84
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих | Холбоос

Хүний араншин буюу муухай Монгол зан

Бичсэнadmin on 2007-09-12 11:27:50
Contributed by s_b_baterdene

СААБУН
...Гал, усны аюул...Галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт... Элдэв янзын осол... Энэ бүхнээс авран хамгаалсан, урьдчилан сануулсан, ухаалаг, эр зоригтой амьтад, тэдэнд зориулсан хөшөө дурсгал...
...Живж буй онгоцноос өчнөөн, төчнөөн хүний амь аварсан далайн гахай /дельфин/-ны хөшөө...Хаана ч билээ дээ, ямар учиртай ч билээ яг одоо санахгүй байна мэлхийнд зориулж босгосон хөшөө... Шуудан зөөгч тагтааны хөшөө...гээд элдэв янзын амьтдад зориулсан хөшөөнүүд энэ дэлхийн өнцөг булан бүрд байх ажээ. Тэднээс хүний хамгийн дотны...

Бичсэн: 16:48, 2007-09-17 g84
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ХоНин УсНы гОвь......*

би жаахан байсан юм, жаал хүү байж дээ.

айлын гэрийн гадаа суугаад найзтайгаа тоглож байсан юм. өндөрлөж зассан гэрийн Буйрын хананы тойргоос арай нэг илүү гарсан хэсэг дээр суугаад шороо идэж байсан хэрэг л дээ. тэгсэн гэнэтхэн толгой эргээд, газар босож ирээд тух руу аваад хаядаг юм байна. босоод ирсэн хөл чичигнээд ахиад газар босож ирээд саваад хаядаг юм байна. унасан чигээрээ нүдээ аньж хэсэг хэвтээд босоод ирсэн. бүх юм сангираад, сандаачаад хаячихжээ... гэрийн хэдэн унинууд унаж, зарим нь хугарч, тогоотой өрөм хөндсөнөөс ноцтой юм болоогүй л байсандаг.

ёстой сонсоогүй үг. ГАЗАР ХӨДЛӨХ г...


Бичсэн: 16:16, 2007-09-15 g84
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих | Холбоос

ЮУГЖААН ВЭ, БАС ИНГЭЖ БОЛКУУ ШДЭЭ АРАЙ

-Байдлыг тодруулж байгаа,

байдал торуулагдсаар байгаа, эцсийн хариуг одоогоор өгч чадахгүй байна. хэнч өгч чадахгүй....

худалч, хулгаач,.. хэн одоо эрх бариж байна тэр дараагийн шаансаа алдах гээд байгаал байхгүй юу..

би мэджийнаа. юу мэджаагаан гэхээр, тэд бөгсөө хацайлж, амиа аргацаажаагааг мэдкүү байна. гэхдээ, байдал хүнд, ноцтой, аюултай байгааг, гамшигийн харанга дэлдэж байгааг......

 

, япон оронд цэл залуугаараа хорин хэдэн удаа хагалгаанд орсон хүмүүс их олон байдгийг мэдэх үү. махаа цүсүүлж, ясаа хусууулдаг юм. идээ бээрийг нь ингэж цэвэрлэхээс өөр арга байхгүй.. төрлөхийн.... 8...


Бичсэн: 16:05, 2007-09-15 g84
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих | Холбоос

хайр дараа нь хань*

хүүхнүүд буруугүй эээ...

залууст ч буруу байхгүй...

нас....

цаг үед.... буруу байхгүй

нэг бол тэврээд хэвтэхэд тэвэр дүүрмээр /тэвэрсэн гар хэд ороочхоор нарийхан биш/ налаад суухад дарагдаад уначихмаар биш тийм ханагар эрчүүлд дуртай....

нөгөө бол тийм тэнэг манаасан юмнууд хэрэггүй ээ, ухаалаг боловсон залуус байх хэрэгтэй гэх....

/хөөш бүсгүйчүүд сайхан залууд биш сайн залууд дурладаг юм шүү/ гэж нэгэн нь хэлсэн юм

юу түрүүнд алиа марз ангийн тууль нь биш гэх юмаа гэхэд хоржоонтой үг хэлдэг, хүн инээлгэдэг ярианд нь боловсрол мэдлэг шингэсэн бол дуртай.... а харин сонголтоо бол, өөри...


Бичсэн: 15:36, 2007-09-15 g84
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих | Холбоос

юутай сайхан бэ*

Арын сайхан хангай нутагт од түгэхийг харах юутай сайхан бэ

Сэлэнгэ мөрний хөндийд өглөөд суунаглах өтгөн манан будан хөшилдөхийг харах юутай сайхан бэ

Дорноды тэргэл саранд шөнөжин дуулах юутай сайхан гээч

Алтайн хөх уулсад мацах юутай сайхан

анга-мал говь нутгийн баян бүрд нь юутай сайхан

яг л дэлхий дээвэрт буй мэт яг л нисэж буй мэт яг л дэлхий бөөрөнхий гэдгийг олж хармаар, яг л амьдралын зорилго мэт оргил, яг л халуун гал мэт говь хангай уул тал минь....

өнгөрсөн жил үхэр мал барьж иддэг нэгэн бяцхан динозавр гарч ирсэн гэнэ. хойд хоёр хөл дээрээ гүйдэг үнэг шиг тэр амьтан бүр айл ...


Бичсэн: 09:41, 2007-09-14 g84
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих | Холбоос

турах тухай - ТАРГАН БАЙХ ТАЛ БҮРИЙН ӨВЧИН.....*

/анхны бичлэг/

тарган мал тал бүрийн ашигтай гэдэг шиг бүдүүн байх бүх төрлийн өвчинтэй гэнэ. шинэ жилээс урьдаар таалагдсан хувцсандаа таармаар байгаа бүсгүйчүүдээс асуух гэсэн юм.

бүгд бүдүүн биш тул бас өөр зүйлсийн тухай ярих гэсэн юм. харилцааны тухай бас хайр дурлалын тухай, амьдралын тухай асуудлуудын тухай, нэг нэгэнд хань болох тухай, ажил амралтаа хэрхэн зохицуулж, алжаалаа тайлах тухай, эрүүл мэндийн тухай бичихийг хүссэн юм. аль сэдвээр хамгийн эхэнд бичих вэ ?

...

Бичсэн: 09:21, 2007-09-14 g84
Сэтгэгдэл (16) | Сэтгэгдэл бичих | Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->