Тэмдэглэлийн талаар:
Bi ooroo bichihdee taaruuhaan, tiim bolohoor end tendehiin yum tsugluulj l tavij baihaas...
Миний холбоосууд
*
*
*
*
|
үүлнээс бичсэн дурсамж*
намар нас хоёр минь жихүүн өдөр.... шаргалтах нарны туяа уулсын оройг нил-ягаан болгож, чухамхүү өндрөөс өндөр оргилууд л тийнхүү өнгөө солиход, цэнхэртэх уулсын сүүдэр ба алсын бараа бие биедээ уусан замхрах шиг санагдана.... хорвоогийн наран жаргаж, энэ л дэлхийд нэгэн өдөр дуусаж буй нь энээ. алгуурхан босож, орхимж нөмрөг төдийхнөөр бие ээ хулдан, чулуун шалан дээр дэвссэн олбогон дээр хөдөлгөөнгүй завилан суух лам хуврагуудын дундуур алхаж, байнга шахуу дэлгээтэй байдаг хаалгаар гарлаа. /чулуун хана, хаалга, довжоо.../ төвд уулсын бэл, хицэд барьсан сүм хийдийн үүдээр дөнгөж гарах үесэд ...
|
Бичсэн:
17:23, 2007-09-01 g84 |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Өндөр өсгийтийн үнэтэй бөөр
|
Ёооё бөөр бөөр бөөр. Аймаар өвдөж байна. Ташаанаас аварга том 2 төмөр цоож зүүлттэй байгаа юм шиг л явах боллоо. Тэр нь бүр ган төмөр шүү. Өдөр ирэх тусам хүндрээд, унжаад байхаар унаад өгдөг болоосой гэдэг шиг л юм болж байна. Хайран бөөр минь хар залуугаараа мараалын элэгдэлд орчих ч гэж дээ. Ингээд хорь гаруйхан насандаа хоёр бөөрөө хос өндөр өсгийтөөр арилжчихваа би. Одоо яаая гэх вэ авсан өгсөндөө өлзийтэй гэснээс энэ үгийг сүүлийн үед дагуулуудаасаа /хулгайчдаас/ болоод ихээр хэрэглэх болоод байгаа. Эд хөрөнгө, мөнгө төгрөг, зүрх сэтгэл гээд өөрт байгаа бүх л зүйлээ дараалан дараалан даг...
|
Бичсэн:
12:50, 2007-09-01 Angaahai |
Сэтгэгдэл (12)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Магадгүй би.....
|
Магадгүй би дурлачихжээ. Юм бүхэн нэг л сонин. Сэтгэл амархан гэгэлзэж, уйлмаар, инээмээр, эсвэл бүр тээр дээшээ тэнгэр өөд нисч одмоор. Алхаа түргэсээд, амьсгаа давчдаад цээж нэг л сонин хөндүүр оргиод, харсан үзсэн барьсан болгон минь надаас алсад он жилүүдтэй хамт урсан өнгөрсөн дурсамжийг яг л тэр хэвээр нь санагдуулна. Магадгүй би дурлачихжээ. Дахиад л дурлачихаж. Дурлалаас би хаашаа ч зугтаж чадахгүй юм даа. Зугтах аргагүй юм. Намайг яг л тэнэг хүн шиг болгочих юм энэ дурлал. Бурхан минь...... Би зүгээр л......... чихаж....
|
Бичсэн:
19:00, 2007-08-31 Angaahai |
Сэтгэгдэл (3)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Дагуулууд авцөөөөөөөөөөн
Гайтай юмааааа. Энэ хулгайч нарт сайн муугийн ангилал гэж байдгуумуу хаашаа ийн. Эд юмсаа сайжруулсан ч муужруулсан ч авчхын. Өлөн нүдэлчээл намайг л дагаад явжаахийн. Би Ангаахай гэдэг гариг тэгээд намайг тойроод хулгайчид -1, 2, 3, 10, 50, 100 .... гэх тодотголтой өчнөөн олон гариг эргэлджийдиймуу хаашаа ийн. Тийм л болж таараад байна. Намайг нэг шинэ юмтай болохыг л ерөөсөө андкуумаа тэд. Яджаахад би өөрөө салан задгай хүнийг ч хэлэх үү. Ёстой кэцүү ийн. Шалдан нүцгэн, гялтайж бүртийх эд зүйлгүй навсайгаад халтайгаад өөрөө хулгайч царайлаад явжийвал өөрийн юмаа алдкуу байхымуу хаашаа ийн. З...
|
Бичсэн:
11:29, 2007-08-27 Angaahai |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Дүнхүүрэл
Хүнд итгэхээ байчихжээ би. Нэг их олон удаа хүнд хууртаж, мэхлүүлээд голдоо ортол гомдож, тархиа шааж, өвдгөө тэвэрч сууж үзээгүй ч үзэж туулсан, харж мэдэрсэн бүхэн минь намайг нэг л хэрсүү болгочихож. Мэдээж бас тэр нэгэн хүнээс болоод би бусдыг хайрлаж чадах эсэхтээ эргэлздэг болж. Өөрөө өөрийнхөө хэсэг зуурын зугаа цэнгэлийг хөөж, заримдаа намайг шаналгаад байдаг энэ их ганцаардлыг үлдэн хөөхийн тулд би наашаа гэсэн бүхэнд найр тавиад байж болох ч өөрөө өөрийнхөө бодлогогүй хийсэн ганцхан алхмаас болоод хүний үрийн зүрх сэтгэлд насан туршид нь арилахааргүй хар толбо үлдээж болзошгүй тул би...
|
Бичсэн:
13:22, 2007-08-24 Angaahai |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
тас харанхуй *
чулуун ханыг дагасан шатаар хоёр ...... бүдчин бууна. тэр хоёрын хөлөөр шороо чулууны үйрмэг сохор харанхуйд шажигнан урсаж тэрхүү гүн харанхуйн аниргүй чимээг цочоон сэрээж, уруудаж буй шат нэлээдгүй гүнд хүрч төгсөхийг, харанхуйд цуурайтах чимээ гэрчилнэ. тэд айж эмээсэн байх ба ......гэдэг мэдрэхүй нь хэдий хэмжээгээр сул ажиллаж байна төдий хэмжээгээр айдсыг мэдэрдэг гэлтэй. зөвхөн сэтгэл дотроо, өөрийгөө айлгаж болох бүхнийг зураглан, түүнээсээ дээд зэргээр айна. тэр хоёрын айдас түгшүүрийн хамгийн том илрэл бол шатаар уруудаж эхэлснээс хойш бараг хоорондоо нэг ч үг солилцсонгүй алхах ба ...
|
Бичсэн:
14:14, 2007-08-23 g84 |
Сэтгэгдэл (9)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Сэтгэгдэл-1
Өглөө ажилдаа явахдаа микро автобусанд чихэлдээд л суулаа. Гэтэл нэг эмэгтэй 2 ойтой болов уу гэмээр хүүтэйгээ орж ирээд яг өөдөөс хараад суулаа. Би ч яах вэ хүүхэд харахаараа л янз бүр болчих гээд байдаг нөгөө зангаараа хүүрүү нь хараал хэлээ гаргалаа. Тэр харин бусад ойролцоо насны хүүхдүүдийг бодвол нүүрэмгий юм. Магадгүй хашаанд төрж, өсч буй бололтой дөрвөлжин хананы дунд телевизээр гарах хүүхэлдэйн киноны гол баатрууд болон хааяа нэг гэрт нь зочилж ирдэг ээж аавын найзуудыг эс тооцвол эцэг эхээсээ өөр хэн нэгнийг олж хараагүй жаалуудыг бодвол хашааныхаа банхарт гараа хазуулна ч гэж айлгү...
|
Бичсэн:
13:34, 2007-08-23 Angaahai |
Сэтгэгдэл (5)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол???
Хэдэн сарын өмнө нэг танилын маань эгч намайг зөв энергитэй охин байна гэж хэлсийн. Би тэгээд энэ магтаал мөн эсэх мөн бол надад таарсан магтаал мөн үү биш үү гэж бодсон байхгүй юу. Тэгээд бодоод үзэхээр би л лав энэ магтаалд тохирох хүн биш дэгээ. Яаруу сандруу, ээжийн хэлдэгээр салбачуу, бас тэрүүхэн тэндээ хэгжүүн, муухай ааштай, зөрүүд, залхуу гээд л бүх л муу муухай зан ааш төвлөрсөн төв цэг. Зөв байтугай буруу энерги ч ялгаркуу. Ер нь энерги ялгаруулж чаддымүү гүүмүү бүү мэд. Гүү ээ тэгээд ч ер нь зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол? Хамт байхаар хажуудах хүнрүүгээ гэрэл цацруу...
|
Бичсэн:
13:23, 2007-08-22 Angaahai |
Сэтгэгдэл (7)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Дараа төрөлдөө өөрийн гэртээ, хүн болж төрөөрэй !!!
Цагаа олоогүй бодрол эргэцүүллүүд толгой тархиар дүүрээл байдаг мөртлөө яг бичье гэхээр л бодол эвлэж өгөхгүй юм. Өнөөдөр лаг цасан цагаан болоол цагаан өмд хамд өмсөөд ирсэн чинь салгалаад уух гэж аягаласан кофегоороо будчихлаа. Ямар тээл нээх бор бор толботой цагаан өмд өмсчөөд гунхалзаад байлтай нь биш амьтан хүн муу хэлнэ гэж бодоод тайлаад угаацан. Одоо хамт ажилладаг охины шүүгээнд байсан өмдийг нь гаргуулж өмсчөөл суужийна. Ойрд амьдрал минь адал явдлаар дүүрэн л өнгөрч байна. Нээрээ нохой маань 3 хоногийн өмнө өнгөрчихсөн. 1993 онд намайг сургуульд ордог жил Польш улсаас төрөөд хэдхэн ...
|
Бичсэн:
14:52, 2007-08-21 Angaahai |
Сэтгэгдэл (3)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
бидний сэтгэл голын ус*
|
-чи Тэнгээ биш ээ, би огтхон ч тэгж бодохгүй байна, одоо бол. чи ч бас би ч азгүй хүмүүс лав биш. магадгүй, урьд цагийн бөхсөн хайр дурлалаас оч хаяж, дөл гарч, гал болон дахин бадамлахыг хүлээдэгтээ л хэрээс хэтэрсэн найдварт тохирох хариу ирэхгүй болохоор ийм зүйл мэдэрдэг биз дээ. хүн болж төрснийх, баясгалантай, шаналалтай гээд л мэдэрч болох бүхнийг мэдэрч байвал энэ хорвоод унаж ирсэн хүлгээ солихдоо харамсахгүй байх гэж өөрийгөө тайвшруулдаг юм, би. /гэж хэн нэгэн хэлэв, тийм ээ үнэн юм.../
&амп;qуот;нэг голын усанд хоёр ордоггүй&амп;qуот; гэдэг юм. модны сүүдэрт хэвтээд энэ шумуул, ялаа...
|
Бичсэн:
14:41, 2007-08-21 g84 |
Сэтгэгдэл (3)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
бодол минь
бодол минь буцлаж буй боз шиг үнэртэнэ, бодол минь эссэн айраг шиг шуугина. бодол минь савныхаа хэмжээнээс халин сагаж урсана. "би саалийн хувинг томдоо л 10 литерийнх байхыг үзсэн" сүү сааль их байлаа гээд хүхүүр бариад сааж байсныг хараагүй гэж найз маань надад хэлэв. би бодохдоо бодол минь тархны тушаалаар ажиллах хурууны даралт бүрээр үсэг эвлүүлж үг болгоод, үг эвлүүлж өгүүлбэр болгохын нэр юм шиг. гадагшлах ганц араг нь энэ юм шиг санана. ширээн дээрээ үлдсэн Адольф Гитлер-ийн төлөвлөгөө шиг л бодол минь тархиндаа үлдвэл болохгүй юм шиг. дотор минь нэг юм үхчихэж байгаа юм шиг санаг...
|
Бичсэн:
21:00, 2007-08-17 g84 |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
биегүй би*
Ойн цоорхойд шаргал наран ээж, зуны бүгчим халуун бүхнийг нозооруулан, байгаль дэлхий залхуутай-яа оршино. Хааяахан нэг сэвэлзэх салхины аясаар моддын орой найгаж, шуугин дуу гаргах ажээ. Энэ нь яг л их устай гол мөрөн мэтээр сонсголонтой дуулдах юм. Багшран ургасан их өвсөн дунд нэгэн хагархай шил хэвтэх бөгөөд түүнийг хэн хэдийд ууж султгасан, за мөн юуных болох нь үл мэдэгдэнэ. Тэрхүү хагархай шил нь ямар нэгэн лонхны ёроол хэсэг бөгөөд мөнөөх бүхнийг амьсгалах аргагүй бүгчим халуу шатаж буй нар түүнийг хайлуулах шахам цонож, төмөр байсан бол улайссан байхаар халаажээ. Нарны цацраг хагарха...
|
Бичсэн:
20:57, 2007-08-17 g84 |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*
Dennis Rodman гэгч эр, чимээгүйхэн байсан шөнө дундын үед, америк иргэншлийн нам гүмхэн шөнө дундыг цочоосон буун дуу гаргасан юм. Энэ хэрэг хэдийд болсныг би сайн санахгүй байгаа ч их олон жилийн өмнөх хэрэг юм. Тэр даруйд цагдаа нар түүн дээр хүрч очин саатуулсан ба түүнээс хойш түүний биеийн арьс эрээн цоохор болж, мөн зан авир нь ихээхэн өөрчлөгдсөн юм.
Тэрээр цагдаа нарын мэдүүлэгт, би өөрийгөө буудан хороосон гэж хэлсэн байдаг.
Safety буюу Монголоор ойлговол аюулгүй ажиллагаа эрхэм болгож би өдөр бүр хүмүүст бүсээ зүү гэж сануулдаг. Энэ таны насыг уртасгана. Хэн нэгэн alcohol хэрэ...
|
Бичсэн:
13:12, 2007-08-16 g84 |
Сэтгэгдэл (3)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Hohino hohino
2007.07.30, Monday
Tarhi zadrahnee. Aimaar uvduj bna. Uchigdur hereggui l shar airag uudag baij. Heterhii ihduulchihjee. Udaan hugatsaanii tursh sogtuuruulah undaanii turul zuilees hol baij baigaad genet suurin deeree 1,5 litr shar airag uusnaas bolood biye organizm huchtei tsochrold orson bololtoi. Avarga tom bahiar tolgoig mini 2 talaas ni havchaad bgaa yum shig uvduj bna. Ene muuhai hort zurshluudiig bur musun haynaa. Ger oron gej novshirson l yum bna. Shalaar neg huglursun huvtsas hunar, end ch neg uruusun tufli, tend ch neg dotuur huvtsas ...... Bi gedeg hun ornoosoo ch undiihgui ulsvu...
|
Бичсэн:
16:38, 2007-08-15 Angaahai |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Muu yor 666
2007.07.03, Tuesday 14:40 PM
Bi yur ni hutgaluulj uheh bhaa. Yagaad ch yum hund hutgaluulj bna gej zuudlene esvel zugeer yavj bhdaa hutgaluulj bgaa dur zurag nudend haragdaad baih yum. 2 jiliin umnuus l iim hachin dur zurag nudend haragdaad baidag bolchihloo. Hen ni medegdehgui hen negen hajuugaar mini zuruhud zuvhun gar ni gyals hiigeed hutga ni gyalalzaad l unguruh yum. Ter ul tanih huniig hajuugaar zuruhud hevlii ruu huchtei tsohih medremj turnu. Gehdee uvdult medregdehgui. Gedes hodood ter chigeeree haluu shataad garaaraa hevliigee temtrehed chas ulaan tsus tsav tsagaan tsamtsiig nevchij,...
|
Бичсэн:
16:38, 2007-08-15 Angaahai |
Сэтгэгдэл (9)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Uhel, Amidral....
2007.06.18, Monday, 21:45 PM
Selenge aimgiin Mandal sumiin nutag devsgert orshih Haluun rashaanii orchimd garsan oit heeriin tuimriig untraah uureg guitsetgeheer yavsan Ontsgoi Baidliin Yurunhii Gazriin gal untraah ….. dugaar angiin shuherchid bolon niseh bagiinhanii suuj yavsan 22 hunii bureldehuuntei MI8 nisdeg tereg 2007 onii 06 dugaar sariin 14-nii udur Selenge aimgiin Mandal sumiin Artsat uuland osoldoj, 14 hunii altan ami ersdej, 8 hun hund gemtsen aimshigt osol garlaa.
Urgusun tangaragtaa unench baij, eh orniihoo tuluu haluun amia aldsan baatarlag huvguudee eh oron, ard tumen chini u...
|
Бичсэн:
16:32, 2007-08-15 Angaahai |
Сэтгэгдэл (0)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Хагархай тольны дууль Парени
|
Feb 22, 2007 10:13 AM Салхины уринд жинддэг царцуу цэцэг Сайхны өмнө сөхөрдөг гандуу заяа Сар жилүүдийн уртад сорвижоогүй зүрхний шарх Сархдын охь бялхсан болон жүнз шиг сэтгэл Хайран залуу насаа эргээд нэг дурсахад Хагархай толины хэсгүүдийг эвлүүлж суух шиг санагдана... To be continued...
|
Бичсэн:
15:31, 2007-08-14 g84 |
Сэтгэгдэл (10)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
let it real...парени
|
Өмнөтгөл:
Гараараа бичээгүй найргийг нүдээрээ уншихыг хориглоно!
Очиж үзээгүй харийн шашны сүмийн гадаа
Учирч байгаагүй бүсгүйтэй өнгөрүүлсэн таван хормыг мэдрэхүй...
Найраг ингэж өрнөдөг...
Сул асгарсан цагаан манан хөшгийг
Сэмэрч тунарсан саарал будан сүлээд л...
Сэтгэлийн зүгээс үүр тэмдэгрэх ийм л өглөөд
Чи бидэн хоёр хоёул дуртай болоод л
Сүмийн гадаах хуучин чулуун зам дээр
Чив чимээгүй биесээ ширтэлцэхээр санаандгүй учирч дээ
Улиг болсон нам гүмийн чимээг
Уянгат далсаймийн* хөнгөн анир түрээд л...
Уйтгарийн чанадаас хусэл хуглух энэ л
аялгуунд
тэр би...
|
Бичсэн:
15:30, 2007-08-14 g84 |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Haiku like aphorisms by Bayanaa
|
Гүнж бол жүнз
Амидрал бол амид арал
Шумуул бол жигүүртэн "Мосqуйто хас вингс"
Биелээгүй жаргалаас биелэсэн зовлон дээр
Зовлон бол жаргалд суралцах уйл явц мөн
Жинхэнэ хайр дурлал гэдэг нь 2=2
Ганцаараа бол ганц араа
To be contuined...
|
Бичсэн:
15:22, 2007-08-14 g84 |
Сэтгэгдэл (1)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
Нөхөрлөлийн эхлэл
Зиак... Ингээд өнөөдрөөс эхлээд шинэ андтай нөхөрлөх нөхөрлөлийн анхны алхамаа тавьж байна. Үргэлж өөрийн гэсэн хувийн архивтай болох юмсан гэж боддог байлаа. Гэхдээ энэ БЛОГ гээч нөхрийг мэддэггүй байхдаа шүү дээ. Над шиг шөнө дөлөөр ч хамаагүй юм нь хөдлөхөөрөө гарт ойр байгаа тааралдсан үзэг цаасаа нийлүүлээд суучихдаг хүнд хамгийн их хэрэгтэй зүйл юмаа. Өмнө нь өөрийнхөө өмч дотор энд тэндгүй New Folder нээчихээд болсон болоогүй хов жив, бүтсэн бүтээгүй хайр дурлал, өчигдрийн хэрүүл өнөөдрийн адал явдлаас авахуулаад Баяраагийн төрсөн өдөр Болороогийн төрүүлсэн өдрийг хүртэл энд тэндгүй бич...
|
Бичсэн:
15:20, 2007-08-14 Angaahai |
Сэтгэгдэл (2)
| Сэтгэгдэл бичих
|
Холбоос |
|
|